Нийгмийн

Ачааны автомашин онхолдож нэг иргэн амиа алдлаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас баржээ.

Энэ тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 3 сарын 4-ний өдрийн 20:57 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу “Цагаан хад” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход .... загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч Д /35 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button