Сэтгэлийн өглөгт, бусдад туслая, дэмжье гэсэн халуун сэтгэлд хязгаар үгүй. Амьддаа бие биенээ хайрлаж, алив бүхнээрээ бусдад харамгүй туслахыг амьдралынхаа гол зарчим болгосон түүнийг Жүгдэрийн Энхзаяа гэдэг. Хүний нутагт ихийг хийж бүтээн, бусдаас дутахгүй амьдрахын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа жирийн нэгэн монгол бүсгүй.
Дайн болж, Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украины Харьков хотод байсан, амьд үлдэхийн төлөө хоргодох байранд нуугдан, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч, хэрхэх учраа олж ядан байсан монгол оюутнуудад туслан, гэртээ хонуулан, Польшийн хилд хүргэж өгснөөр нь олон, олон хүн бахархаж байна.

Эрэгтэй оюутнуудыг ХарьковоосЛьвов хотод очиход нь тосон, машин хөлслөөд гэртээ аваачжээ. Улмаар хооллож, хонуулаад, Польшийн хилд хүргэж өгөн, эх орон руугаа буцахад нь тусласан гэнэ.
Хүний нутагт, эцэг, эхээсээ хол, амиа ч алдах эрсдэлтэй дайны галан дунд байсан оюутнуудад тусласан Б.Энхзаяад талархсан, баярласан сэтгэлээ илэрхийлсэн пост хөвөрсөөр. Тэрбээр хувийн цахим хаяг, инстаграмгүй тул оюутнууд #Enkhzaya гэсэн хаштаг ашиглан, баярласан сэтгэлээ илэрхийлсээр байгаа юм.
Б.Энхцэцэг дайны энэ цагт гэлтгүй бүхий л үед элэн нэгт монголчууддаа эрвийх, дэрвийхээрээ туслаж, дэм болсоор өдийг хүрчээ.
Ө.БУЯНЧИМЭГ: БИДНИЙ АМИЙГ АВАРСАН ЭНХЗАЯА ЭГЧИЙН АЧИЙГ МАРТАХГҮЙ

Сайхан сэтгэлт бүсгүйн талаар Украинаас Монголдоо ирсэн оюутан Ө.Буянчимэг “Гавъяа одонгоор шагнуулах эрхтэй сайхан сэтгэлтэй эмэгтэй. Биднийг Украин улсын Харьков хотод подвалд амь гуйж, айж гарч чадахгүй байхад Энхзаяа эгч залгаад “Ингээд суувал үхнэ, миний дүү нар. Үхдэг байсан ч оролдож үзээд үхсэн нь дээр эгч нь львовт тосоод авна аюулгүй хүргээд өгнө эгчдээ итгэ” гэж зоригжуулж Львов хот руу явахыг шаардан бид зориг орж амьд гарсан.
Бид ахиад жаахан л эргэлзэж, айж подвалдаа удсан бол бид үхэх байсан. Львовт буунгуут тосч аваад машин тэрэг хөлслөн байж биднийг зөөгөөд гэртээ хооллож амраагаад Польшийн хил рүү хүргэж өгсөн. Ямар нэгэн албан тушаал хүлээсэн, биднийг зөөж, хооллох ёстой хүн биш зүгээр л гэр бүлтэйгээ львов хотод амьдардаг энгийн иргэн. Энхзаяа эгчид маш их талархаж байна. Ачийг нь мартахгүй. Та монгол хүүхдүүдийн амийг аварсан шүү” гэлээ.
С.ТОЛЬТОГТОХ: “ЗҮГЭЭР ТУСЛАЖ БАЙГАА” ГЭЭД 100 ГАРУЙ МОНГОЛ ИРГЭНД ТУСЛАСАН МУНДАГ ЭМЭГТЭЙ

Мөн оюутан С.Тольмандах “Хамгийн эхэнд талархах ёстой хүн бол Львов хотын вокзал дээр тосож авсан Энхзаяа гэх сайхан сэтгэлт монгол эгч. Өөрөө бол Украйн улсын Суми хотод нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг мундаг эгч.
Дайны улмаас Украин улсын Львов хотод хадам ээж дээрээ гэр бүлийн хамт ирчихсэн байсан. Өөрийнх нь гэр орон бас дайны хөлд үрэгдсэн энэ хүнд хэцүү үед монгол оюутан биднийг тосож авч, гэртээ хооллож ундалж, Польш улсын хил рүү хүргэж өгч, үнэхээр сайхан найрсаг хандсан.
Энхзаяа эгчийгээ анх хараад л ямар мундаг дайчин гэдгээр нь зөндөө их бахархсан. Хүний нутагт үнэхээр сайхан элгэмсэг хандсан. Үнэхээр энэ эгчид Монгол улсын баатар цол олгох ёстой, тийм эрхтэй ч хүн гэж бодож байна. Өөрийнх нь ажил үүрэг биш байхад “Зүгээр л тусалж байгаа” гэдэг өгүүлбэрийн доор Монгол Улсын 100 орчим иргэдийн амь насыг аварсан мундаг эмэгтэй. Энхзаяа эгч маань фэйсбүүк, инстаграм ашигладаггүй учир #Enkhzaya гэсэн хаштаг-аар талархсан сэтгэгдэлээ илэрхийлье” гэв.

Б.Энхзаяа Улаанбаатар хотын уугуул. Арван жилээ төгсөөд Украиныг зорьжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа юм. Украинд очсоныхоо дараа жүжигчин мэргэжил эзэмшсэн тэрбээр өдгөө Украины Суми хотод нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Львов хотод хадам ээжийндээ ирээд байхдаа монгол түмэндээ, оюутнуудад ийн туслажээ.
"КОНСУЛ ТҮВШИН АХ БИДНИЙГ ЭНХЗАЯА ЭГЧТЭЙ ХОЛБОЖ ӨГСӨН"
Оюутнуудын ээлжит ээлж өчигдөр эх орондоо ирсэн. Б.Энхзаяагийн тусламжийг авч, халуун сэтгэлд нь өлгийдүүлсэн оюутнуудын төлөөлөлтэй холбогдон, зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутнуудыг Львовт ирэхэд Энхзаяа гэдэг эмэгтэй тусласан гэсэн. Оюутнуудад туслаж, гэртээ хонуулсан нь үнэн үү?
-Үнээн. Энхзаяа гэдэг сайхан сэтгэлт эмэгтэй эрэгтэй оюутнуудыг Харьковоос Львов хотод ирэхэд нь угтаж аван, гэртээ хонуулж, хоол цайгаар дайлсан. Дараа нь Польшийн хил дээр хүргэж өгсөн нь үнэн.
Харьковоос Львовт очихоор замдаа явж байхад Польш дахь Монголын консул Түвшин гэдэг хүн надтай холбоо бариад надад Энхзаяа эгчийн утасны дугаарыг явуулсан. “Львовт очиход энэ хүн тосож аваад, оюутнуудад туслана” гэсэн.
Монголын ЭСЯ, Консулын газар зөвхөн оюутнууд гэлтгүй монгол иргэдийг Украинаас эх орон руугаа ирэхэд нь туслах ажлыг Энхзаяа эгч болон сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм билээ.
-Ж.Энхзаяа өөрөө та бүхэнтэй холбоо барьж, туслахыг хүссэн юм уу?

-Зарим оюутан “Энхзаяа эгч бидэнтэй холбогдоод, Харьковоос ирэхийг зөвлөсөн” гэж цахим хуудсандаа бичсэн байна лээ. Тэр ташаа мэдээлэл. Энхзаяа эгч оюутнуудтай өөрөө холбогдон, “Наанаасаа гар. Хүрээд ир. Надад итгэ” гээд хүмүүс бичээд байгаа шиг зүйл болоогүй. Яагаад ийм ташаа мэдээлэл тархсаныг гайхаж байна.
Тэр пост оруулсан оюутнуудыг би танина. Хорогдох байрнаас явъя, Харьков хотоос гаръя гэхэд унтаад үлдсэн оюутнууд байхгүй юу. Тийм хүүхдүүд одоо худлаа яриад сууж буйд нь гайхаж байна, шоконд орчихлоо.
-Та бүхнийг наашаа ирэхийн өмнө Украин дахь нөхцөл байдал хэр байсан бэ?
-Украины нөхцөл байдал өдрөөс өдөрт улам хүндэрсээр байгаа. Хоёр тал хэлэлцээр хийсэн ч дайныг зогсоох талаар нааштай шийдвэр гараагүй. Нөхцөл байдал үнэхээр хэцүү байгаа. Тэнд үлдсэн украинчуудтай холбоо барихад “Бөмбөгдөж байна. Зогсоо зайгүй буудаж байна” гэж байна. Зарим иргэн “Үхэхээс өөр гарцгүй боллоо. Амьд гарах боломж олдохгүй нь” гээд нөхцөл байдалтай эвлэрч, цөхөрчихсөн байна лээ.
-Эх орон руугаа буцах хүсэлт хэзээ гаргасан бэ. Хэрвээ Монгол руугаа буцаагүй, тэнд дахиад жаахан удсан бол ямар аюул угтах байсан бол?

-Дайн болж мэдэх нөхцөл байдал үүсэж, дайны талаар яригдаж эхлэнгүүт Монгол руугаа буцах талаар бодсон, гарц гаргалгааг эрэлхийлсэн. “Монгол руугаа буцаж болох уу. Онлайнаар сурах боломж бий юү” гэж асуухад “Дайн болоогүй байна. Оюутнуудаа татаж авна гэсэн бичиг танай улсаас албан ёсоор илгээх ёстой. Тэгвэр Монгол руу явуулна” гэсэн. Өмнө нь Консулын газарт хандаж, чатаар холбогдож байсан. Өнгөрсөн сарын 13-нд албаны хүмүүстэй албан ёсоор хурал хийн, онлайнаар уулзсан. Тэгэхэд бид “Оюутнуудаа татаж авна” гэсэн бичиг гаргаж өгөхийг албан хүмүүсээс хүссэн юм.
Укрианд хэрвээ дахиад жаахан удсан бол бид амиа ч алдах эрсдэлтэй байсан. Өнөөдөр ингээд амьд байх үгүй нь эргэлзээтэй. Учир нь бидний хорогдож байсан байрны ойролцоох газрууд бөмбөгдүүлсэн. Тэнд бид маш хүнд нөхцөлд байсан.
Зарим хүн ямар байснаа хурдан мартдаг. Монголдоо ирээд, Польшийн хилээр нэвтэрсний дараа шууд зан нь хувираад эхэлж байгаа байхгүй юу.
Бидэнд нэг асуудал хамгийн хүндрэлтэй байсан. Харьковоос Львов хотод хүрэх галт тэргэнд хэрхэн суух вэ гэдэг асуудал хамгийн хүнд байлаа. Гүүр бөмбөгдүүлсний улмаас галт тэрэгний хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар зогсчихсон байсан юм л даа. Хэзээ Львов руу явах нь тодорхойгүй, явлаа гэхэд бид бэлэн байх учиртай байсан. Өдрөөс өдөрт мөргөлдөөн, дайны байдал улам хүндэрч, хурцадсаар байлаа. Галт тэрэг явах талаар үнэн мэдээллийг шуурхай өгч, тусласан хүн бол Надежда Моргунова багш.
-Та гурван оюутны хамт хорогдох байрнаасаа түрүүлж гарсан юм билээ. Бусад монгол оюутнуудыг авахаар буцаж очсон юм уу?

-Тэгсэн. Бидний дөрвөн оюутан тэндээс түрүүлж гарсан. Амиа бодоод явж болох л байсан. Гэхдээ бид нэг ч болтугай монгол оюутанд туслахыг хүссэн. Тиймээс суусан машиныхаа ахыг гуйж байгаад үлдсэн оюутнуудаа вокзал руу зөөсөн. Хэрвээ тэгээгүй бид дөрвөөс бусад оюутан Монголд ирж чадахгүй байсан. Гадаад харилцааны яам “10 гаруй монгол оюутнаа татаж авч чадахгүй байсаар алдчихлаа” гээд харамсаад сууж мэдэх байсан.
Ингээд 23-уулаа Монголдоо ирсэндээ баяртай байна. Бидэнд тусласан Надежда Моргунова, Энхзаяа эгчид, Польшийн ЭСЯ, Консулын Түвшин ахдаа, Украин улсад төгсөгчдийн оюутны холбоо, Польш дахь монголчуудын холбоо, оюутнуудаа татаж авахыг шаардсан эцэг, эхчүүд, хэвлэлийнхэнд баярлалаа.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж Энхзаяа чи монгол хүн юм.Монголоороо бахархая . Бахархан дуурайцгая..Монголоо тонодог дээрэмчид байдаг гэсэн.Энхзаяагаараа загвар болгое.
Спасибо большое
mundag yum aa
bid gadnii ulsad yvhda ami negtei baih heregtei
Iim saikhan setgeltei, buyantai, khynii khorvood khyn shig am.darch baigaa irgenee Mongil uls shaardaj shakhuulalgyi, dyrem juram yar.j kheneerkhelgyi medremjtei, shuurkhai baij uram, itgel setgeliin ygee, yne tsenee aldakhad khyrsen ogdog temdegee ogvol zygeer dee..Bakharkhmaar, tygej delgermeer saikhan setgel, sain khynii jishee shyy..
Энхзаяа, чиний ач тусыг уншаад нулимс цийлэгнэж бна шүү. Баяр хүргэе.
Гол нь үүнээс улбаалж ийм нөхцөлд элчин сайдын яам хэрэхэн ажиллах тодорхой заавар зөвлөгөө боловсруулж бэлэн байлгах ёстой. Иймэрхүү нөхцөл байдал хэзээ ч аль ч улсад гарч болно. Тэгэхэд хэрхэн сандрахгүй тайван зөв зохион байгуулах аргаа боловсруулж орон орноор гаргах хэрэгтэй. Европ бол нээлттэй газар тул ингээд дамжуулаад зөөх боломжтой, Бусад орнууд хаалттай хилтэй тул ийм амар байхгүй. Европ бол лалын халдлагад өртдөг газар учраас дайнаа байг гэхэд халдалагаас үүдэн дүрвэх зугтах зүйл болж мэдэх магадлал хамгийн өндөр газар. Бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Европын барууны орнууд аль 2012 оноос л жирийн иргэдээ хоолны нөөцтэй байхыг зөвлөсөн газар. Айлууд нь 2-р дайны улбаа юу мэдэхгүй хоолны нөөцийн жижиг булантай эсвэл өрөөтэй байдаг. Удаан хадгалж болдог гамшгийн үед хэрэглэх зориулалттай хадгалдаг юм шиг санагдсан. Зүгээр өдөр тутмын худалдан авалтаа хийдэг ч. Ундаа усыг үргэлж ялангуяа айл гэр бүл нөөцөлж авдаг.
Энхзаяагийн гэр бүл хадамд талархах хэрэгтэй. хадмийнд нь хоносон юм байна гэж ойлголоо !?
Тэр 4 оюутан ч мундаг байна. Бусдыгаа авхуулахаар такси илгээдэг. Би гадаадад дайны биш ч иймэрхүү аюултай нөхцөлд орж үзсэн. Бид чинь амьдралдаа тийм юм огт үзээгүй болохоор их айж сандарч зарим монголчууд нь бүх юмаа хаяад гүйдэг, ер нь л амь амиа боддог. Юм тайвшрахаар л нэг бусад нь яасан бол гэж боддог. Үнэнийг хэлэхэд би бол одоо бол амиа л бодож зугтана. Тухайн үед бусдынхаа хаяад байсан юмыг хараад явж чадахгүй байсан. Хоргодоод зогсож байхад их л айсан харагдсан байх. Нутгийн хүмүүс нэг өндөр эмэгтэй миний гарыг бариад л айсны хэрэггүй гэж хэлж байсан. Тэгж зогстол хорт хий цацчихлаа гэж чихэнд сонсогдонгуут бүгд ам хамраа дараад өөр газар руу оногдохгүйхэн шиг зугтааж байсан. Европууд бол айхгүй их тайван хүмүүс байлээ. Айгаад хоргодоод зогсож байгаа ч над шиг айхгүй.
,Энхпзаяа болон гэр бүлд аз жаргал хүсий баатар бүсгүй
ХҮК ийм л хүнд Төрийн одон, гавьяа шагналлаа өгөх хэрэгтэй ш дээ? Өөрийгөө цэргийн хүн гээд хөөрөөд байдаг….үнэндээ ХҮК дайны гал дундуур явж үзээгүй ш дээ??? Харин энэ охин биеэр үзсэн!!!
Украинаас ирсэн оюутнууд айдасд автсан тиймээс хөх туяагаа үзүүл хорогдсон сүнс наагаад ирсэн магадлал маш өндөр