НИЙГЭМ
Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Хан-Уул дүүргийн 11 хороо Богд ууланд гал түймэр гарсан дуудлага 19:13 цагт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн 20 гаруй алба хаагч 4 автомашинтайгаар шуурхай ажиллаж 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Ой, хээрийн түймрийн нэн аюултай үе эхэлж байгаа тул онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.