СПОРТ

ФОТО: Рагбигийн УАШТ-ий ТОРГОН АГШНУУД

Рагбийн аварга шалгаруулах хаврын тэмцээн гуравдугаар сарын 12-нд хөл бөмбөгийн талбайд болж, эрэгтэй багууд хоёр төрөлд хуваагдаж "Рагби 10" төрлөөр өрсөлдлөө.

Харин эмэгтэй багууд "Точ рагби" буюу мөргөлддөггүй төрлөөр өрсөлдөж, 2022 оны улирлын нээлтээ эхлүүллээ.

Эрэгтэйчүүдийн Дивизон 1-д "Хан-Уул", "Ангууч Арслангууд", "Дайчид" клубүүд өрсөлдөж "Хан-Уул РК" аваргаллаа.

Дивизон 2-д "Анхдагч Чононууд", "Ирвэсүүд", "Спартанс" клубүүд өрсөлдөж "Анхдагч Чононууд РК" түрүүлж, ирэх жил Дивизонд 1-д тоглох эрхээ авлаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд "Дайчид РК", "Чийтас" болон "Хан-Уул РК"-тэй тоглон 2 хожил авснаар 2022 оны улирлын нээлтийн тэмцээний аварга боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button