СПОРТ
Их мастер Д.Номин-Эрдэнийн гурван дүү Унгарын аваргын шигшээд өрсөлдөх эрх авлаа

Монголын эрэгтэйчүүдийн анхны их мастер Д.Номин-Эрдэнэ гэр бүлийн хамт Унгарт амьдран, тэмцээнд оролцдог. Түүний дүү нар мөн шатраар хичээллэдэг, эгчийнхээ амжилтад хүрэхийн төлөө зүтгэж яваа.
Унгар улсын шатрын хүүхдийн олимпын хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин оролцжээ.

Улмаар охидын 10 хүртэлх насны ангилалд Э.Итгэл, 14 хүртэлх насныхад Д.Нандин-Эрдэнэ нар түрүүлж, Д.Марал-Эрдэнэ, хөвгүүдийн 10 хүртэлх насны ангилалд Д.Маргад-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ. Улмаар тэд Унгар улсын аварга шалгаруулах шигшээд өрсөлдөх эрх авав.
Унгарын аваргад оролцох болсон Д.Нандин-Эрдэнэ, Д.Марал-Эрдэнэ, Д.Маргад-Эрдэнэ нар их мастер Д.Номин-Эрдэнийн төрсөн дүү нь юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.