Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Шинэ гүүрний нээлт болно

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын жилийг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ”-ний нээлт болно.  

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: Ардын уран бүтээлчид Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. 

Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарц

12:00 цагт: Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны нээлтийн ажиллагаа болно.

БОАЖЯ-нд

12:00 цагт Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн хурал зарлаж байна. 

Блюмон Таур Норпе арт галлерейд

12:00 цагт Монгол Улс, БНХАУ хооронд дипломат тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин 70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

АТГ-ын гадна

12:00 цагт "Монполимет" ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк яагаад Эрсдлийн сангаараа хаах болов. Энэ асуудлаар УИХ-ын Ц.Гарамжавыг шалгуулахаар нэр бүхий хуульчид АТГ-т өргөдөл гаргана гэнэ. 

Дотоод хэргийн их сургууль

12:40 цагт: Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button