ОСКАР: Уилл Смитийн алгадалт Крис Рокын орлогыг өсгөв

Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт-Смит үс халцрах өвчин туссаныг мэдээгүйн улмаас Крис Рок “бүтэлгүй хошигнол” хийсэн. Крис Рок Жадаг “Байлдагч Жэйн” киноны үргэлжлэлд гол дүрд тоглохыг санал болгон хошигносон. Үүний дараа Уилл Смит суудлаасаа босож ирээд Крим Рокыг алгадсан.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа шууд цацагдаж байсан тул дэлхий нийт энэ үйл явдлын гэрч болсон. Уилл Смитийн алгадалтын хэрэг өнөөг хүртэл намжихгүй яригдсаар. “Оскар”-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх “дурсамжтай, сургамжтай” түүх болон үлдэхээр боллоо.

“Хаан Ричард” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн Уилл Смит хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан. Зохисгүй зан авир гаргасандаа уучлал гуйв. Байхыг хүсэж мөрөөддөг хувь хүнийг нь илэрхийлээгүй гэдгийг ч тайлбарлав. Мөн тэрбээр Крис Рокоос олон нийтийн өмнө уучлалт гуйсан юм.

Кино урлаг, шинжлэх ухааны академиас Уилл Смитийн эл үйлдлийг буруутгаж, хэргийг шалгахаар болсон. Үүнтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа хэдэн долоо хоног ч үргэлжлэх хандлагатай байна.
Гэвч, Крис Рок алгадуулсан ч Уилл Смитийг цагдаад өгөхгүй байхаар шийдсэн аж. Нэг зүйлийг сонирхуулахад, хэрэг явдлын дараа Крис Рокын удахгүй болох “стэнд ап” хошин шогийн аялан тоглолтынх нь тасалбарын үнэ огцом өсжээ. Тасалбар өмнө нь 40 ам.доллароос эхэлж борлуулагдаж байсан бол одоо бүр 400 ам.доллар болтлоо өссөн байна.
Эх сурвалж: Sky News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Har atsnuud hend hamaatain