Нийгмийн

"Засгийн газар мөнгөний бодлогод оролцож болохгүй ч Төв банк ганцаардаж байна"

Олон улсын нөхцөл байдлаас үүдэж, гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөнгөний бодлогын талаар ямар арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан талаар ярилаа.

Тэрбээр "Засгийн газар мөнгөний бодлогод нөлөөлж чаддаггүй. Хамтарч ажиллаж ч болдоггүй тусдаа бүтэц. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд Төв банк ганцаардаж байна. Иймд Засгийн газар гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд нь туслах арга хэмжээнүүд авахаас өөр арга алга. Алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа санхүүжилт олгох зэрэг багц арга хэмжээ авахаар тусгалаа.

Импортын гол бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тогтоох эрхийг түр шилжүүлж өгөөч гэж Засгийн газар УИХ-д хүсэлт тавьж байгаа гэсэн үг. Тодорхойгүй байдал үүсэж байгаа тул хурдтай маневр хийхийн тулд Засгийн газар ингэж шийдвэрлэж явах нь зүйтэй юм. Ийм нөхцөл байдалд зөвхөн Монгол Улс биш дэлхийн бусад орнууд ингэж ажиллаж байна. Энэ багц хуулийг баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд эргэлзэхгүй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button