Нийгмийн

60 тээврийн хэрэгсэл бүхий иргэдийг Цагаан ханцуйгаас албадан гаргалаа

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ханцуй” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор иргэд цугларч нөхцөл байдал хүндэрсэн билээ.

Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагаас тус аймаг дахь цагдаагийн газар, орон нутгийн захиргааны алба хаагч нар хамтран энэ оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түр хяналтын цэг байгуулсан.

Өнгөрсөн 03 дугаар сарын 22-ны шөнө, 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө нийт 60 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор дайрч нэвтрэх оролдлого гаргалаа.
Иймд иргэдийн хөдөлгөөнийг таслан зогсоож, сумын Засаг даргын захирамжаар иргэдийг тараах, хамгаалалтын цэг /пост/ байгуулах ажлын хэсэг байгуулагдан Экологийн цагдаагийн албанаас нөхцөл байдалд байнгын хяналт тавьж, мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button