УЛС ТӨР

ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан цагдаа нараа ЭВИЙЛЭВ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж талбай дээр болж буй жагсаал, өнөөдөр үүрээр цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараасан асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр энэ үеэрээ жагсагч залуусыг үлдэн хөөж, барьж зодсон, хүч хэрэглэсэн цагдаагийн алба хаагчдаа өмөөрч, эвийлэв.

Тэрбээр "Жагсагчид өөрсдөө тайван байх хэрэгтэй. Цагдаад халдахгүй, хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Нөгөө талаас цагдаа нар иргэдтэй зөрчилдөхгүй байх талаар бодож ажлаа хийх хэрэгтэй. Өчигдөр би хүч хэрэглэхгүй байх талаас нь ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Харамсалтай нь, шөнө үл ойлголцол бий болчихож. Нэлээн хэдэн иргэнийг саатуулсан гэсэн. Цагдаа нар ер нь суллах байх. Яг нарийндаа бол иргэн ч цагдаагийн биед халдах ёсгүй. Цагдаа ч иргэний биед халдах ёсгүй. Цагдаагийн ажил гэдэг чинь хүнд ажил шүү дээ. Би олон жил энэ салбарыг хариуцсан. Хүнд хүчир юм болгонд эд нар явдаг. Ардаа гэр оронтой, өдөр шөнөгүй явж байдаг. Ковидын үеэр хэдэн цагдаа л нугаллаа шүү дээ. Жагсаал цуглаан дээр зарим нэг араншинтай хүмүүс гарч ирээд ноцолдохоор хариу үйлдэл хийх гээд алдаа гаргачихаад байдаг зовлон байдаг ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2022 13:29

Ц. Нямдорж одоо ЕС - даа нэмээс болж магадгүй , ах - д нь нэмэр болж байсан үе өнгөрөө болов уу ...

Zochin
Zochin
4 сар 8, 2022 14:06

Ugaasaa uuruu yyreg daalgavar ugsun um chin umuurukhgyi yakhiin. Nyambaatar z##l.

zochin
zochin
4 сар 8, 2022 15:13

Ordonoos saldgui nymdorj baisan tcagt uls oron oodlohgui shuu

Иргэн
Иргэн
4 сар 8, 2022 17:05

Нямдорж Путин хоёр мэргэжил ойрлцоо , хийдэл нь ойролцоо байж мэднэ

Зочин
Зочин
4 сар 8, 2022 17:18

Энэ пидду төрөөс �######�аад өгөөсэй.

Зочин
Зочин
4 сар 9, 2022 08:04

Ордны хуучирч муудсан тавилга минь �######�аад өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button