Нийгмийн

"Түмэн айл инвест" компанийн 70 ажилтанг буцааж, техникийг лацадлаа

Дорноговь аймгийн Мандах сумын I, II багийн нутаг дэвсгэрт нүүрс олборлохоор очсон "Түмэн айл инвест" компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, хөдөлгөөн өрнүүлсэн.

БОАЖ-ын сайдын даалгавраар орон нутгаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж, иргэд арваад хоног кэмпийн үүдэнд байршиж эсэргүүцсний эцэст үйл ажиллагааг түр зогсоожээ.

Тодруулбал, өчигдөр /2022.04.19/ тус компанийн газар ухах зориулалттай бүх техникийг лацдаж, 70 гаруй ажилтанг Улаанбаатар хот руу буцаасан байна.

Нутгийн иргэд ч өчигдөр эсэргүүцлээ зогсоон гэр гэртээ харьсан байна. Өчигдөр кэмпийн талбай дээр очсон албаны хүмүүс "дутуу бичиг баримтуудаа бэлэн болгох хүртэл үйл ажиллагаа зогсоолоо" гэсэн тайлбар өгчээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НОГООН ДЭЭЛТЭЭ АНХААРЛАА БҮҮ СУЛРУУЛ ТА НАРЫГ ХУЛХИДААД ГЭРТЭЭ БАЙХАД ЧИНЬ ГЭНЭТ ДАЙРАЛТ ХИЙХ ВИЙ ЧИ БОЛ ЭХ ОРОН ДАЯАР ТАНИГДСАН МУНДАГ ЭМЭГТЭЙ. ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ХАТАНТАН ШҮҮ НЭР ЧИНЬ ХЭН БИЛЭЭ ЭНЭ ЭМЭГТЭЙГ СУМЫН ИТХ н ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГО ДАРАА НЬ МАНДАХ СУМЫН ЗАСАГ ДАРГААР ШУУД СОНГО ИЙМЭРХҮҮ ХУРЦ ДАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД НУТАГ ОРОНДОО ЮМ ХИЙНЭ ШҮҮ ДЭМЖЭЭРЭЙ МАНАЙХААН

Холбоотой мэдээ

Back to top button