Нийгмийн
У.Лаура "Miss Europe Continental" тэмцээнд оролцож, хоёр номинацад түрүүлжээ

Загвар өмсөгч У.Лаура Монгол Улсаа төлөөлөн "Miss Europe Continental" тэмцээнд амжилттай оролцож, "Шилдэг даашинз", "Шилдэг тайзны алхаа" номинацад түрүүлжээ.
"Miss Europe Continental" тэмцээн нь Италийн Миланд болсон бөгөөд нийт 55 орны мисс оролцжээ. Энэхүү тэмцээнд Иран улсын мисс нэгдүгээр байр эзэлсэн аж.
Ташрамд сонирхуулахад, түүний өмссөн ногоон даашинзыг "GiiGii Atelier", цайвар өнгийн даашинзыг "Bortua" хэмээх үндэсний брэндүүд урлаж өгчээ.

Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.