Дэлхийн эдийн засаг дахь өрсөлдөөн улам бүр нэмэгдэж бараа бүтээгдэхүүний үнээс илүүтэй чанар, шинэлэг байдал, шинжлэх ухааны ололт амжилтыг шингээсэн байдал нь хэрэглэгчдийн татах чухал болсон. Өрсөлдөөн дундаас ашиг олох гэсэн тэмцэл улам бүр ширүүссээр байна. Монгол Улс ч гэсэн энэхүү өрсөлдөөн дундаас ангид байх боломжгүй учир өөрийн давуу тал, нөөц баялагтаа тулгуурлан хөгжих гарцыг хайж олон тулгуурт эдийн засгийг бий болгох ирээдүйдээ үлдээх нөөцийг бодолцон тогтвортой хөгжихийг эрмэлзэж буй. Үүний нэг нь чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эскпортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих явдал юм.
Монгол Улс газар зүйн байрлалын хувьд хоёр улстай хиллэдэг, далайд гарцгүй зэрэг онцлогоо харгалзан Оросын Холбооны улстай хиллэдэг Алтанбулаг болон Цагааннуур боомт, Бүгд Найрамдах Хятад Ард улстай хиллэдэг Замын-Үүд боомтонд тулгуурлан чөлөөт бүс байгуулсан.
ГУРВАН ч чөлөөт бүстэй манай улс ДӨРӨВ ДЭХЬ чөлөөт бүсээ байгуулахаар хэлэлцээний шатанд явж байна. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх буудлыг түшиглэн тэнд чөлөөт бүс байгуулах ажил эхэлчихсэн.
Харамсалтай нь өмнөх гурван чөлөөт бүс нь төдийлөн хөгжөөгүй, харанхуй хэвээрээ байна гэж хэлэхэд болно. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд олон хөрөнгө оруулалт авч, төсвөөс мөнгө оруулсан ч дорвитой хөгжсөнгүй.
Тэд улсын төсвөөс жилд хэдэн төгрөг залгидаг вэ.
Алтанбулаг чөлөөт бүс:
Чөлөөт бүсүүдийг байгуулснаас хойш улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 77 хувийг Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан 13 байна.
Алтанбулаг чөлөөт бүсийг анх худалдааны 12 чиглэлээр байгуулсан ба 2014 оны зургадугаар сарын 22 нээгдэн үйл ажиллагаагаа эхэлсэн, одоогоор бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын далан, шалган нэвтрүүлэх байр, гаалийн хяналтын талбай зэрэг нь ашиглалтанд орсон. Алтанбулаг чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 105 аж ахуйн нэгжээс 97 аж ахуйн нэгж газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж, хамтран ажиллах гэрээгээр найман аж ахуйн нэгж бүртгэгдсэн.
Зам-Үүдийн чөлөөт бүс:
Замын-Үүдийн чөлөөт бүсэд 88 аж ахуйн нэгж газар эзэмшдэг ч 3 дэлгүүр л ажилладаг талаар тус чөлөөт бүсийн захирагч А.Энхзул онцлов. Газар эзэмшдэг 88 аж ахуйн нэгжээс 23 нь энэ онд ажлаа эхлүүлнэ гэж мэдэгджээ. Нийт газар эзэмшигчдийн 41% үйлдвэрлэл, 34% нь тээвэр ложистик, үлдсэн нь аялал жуулчлалын чиглэлээр ажиллахаар зөвшөөрөл авсан ч одоогоор ямар ч ажил өрнөөгүй байна.
- 2015 онд: 440,953,500
- 2016 онд: 529,714,100
- 2017 онд: 476,253,300 \хагас жилээр\
- 2018 онд: 465,376,800 \хагас жилд\
- 2019 онд: 520,441,300
- 2020 онд: 845,905,100
- 2021 онд: 802,469,600
Цагааннуур чөлөөт бүс:
- 2015 онд: 203,275,300
- 2016 онд: 282,887,900
- 2017 онд: 255,004,500
- 2018 онд: 304,407,100
- 2019 онд: 303,242,100
- 2020 онд: 347,121,200
- 2021 онд: 376,220,800
Чөлөөт бүсийг байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт, тогтвортой хэрэгжих төрийн зөв бодлого, оролцоо маш чухал. Гэхдээ жилд хамгийн багадаа 350 саяас 850 сая төгрөг авдаг аж. Харамсалтай нь манайдаа бол чөлөөт бүс цэцэглэн, өргөжин тэлсэн, томорсон зүйл алга. Бахь байдгаараа.
Чөлөөт бүсийн төсвийн ерөнхийлөн захирагч нар Монгол Улсын Шадар сайд нар байдаг аж. Үе үеийн Шадар сайдууд чөлөөт бүсийн төсвийг хэрхдэг. Хөгжил дэвшилд нь яагаад анхаардаггүйд тэднийг буруутгахад буруудаад байх зүйлгүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаан нуурын чөлөөт бүс гэж төмөр торон хашаа л байдаг юм байлаа . Эргэж харах хэрэгтэй шүү