Нийгмийн

ХУУЛЬ: 546 шүүгчийн амь насыг төсвийн 446 сая төгрөгөөр даатгажээ

"Шүүгч нар жил бүр төсвийн 500 сая төгрөгөөр амь насаа даатгадаг гэнэ. Өөрсдийн амь насны даатгалаа өөрсдөө төлж бай" гэх мэдээлэл сошиал орчинд гарав.

Тэгвэл энэ нь үнэн аж. Манай улс нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэг шүүгчийн амь насыг 816 мянгаар даатгасан талаар ШЕЗ-өөс мэдээллээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг хуультай юм байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирвол төсвөөс биш даатгалынх нь мөнгөөр нөхөн төлбөр олгоно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа

47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button