СПОРТ
Говь-Алтай аймгийн "Сутайн бор" клубийнхэн олимпын музейтэй танилцав

Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь “Сутайн бор” уулын клубийн тамирчид өнөөдөр МҮОХ-нд зочилж, олимпын музей үзлээ.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэднийг хүлээн авч уулзав.Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит тус клубийн 14 тамирчин спорт авиралтын УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.
“Том тэмцээний өмнө тамирчдаа МҮОХ-нд зочлуулж, ийм сайхан музей үзсэндээ маш их баяртай байна” хэмээн “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо ярив.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.