Нийгмийн

Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Онон улсад учруулсан 640 саяын хохирлоо төлөхгүй хэмээн ГҮРИЙЖЭЭ

Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр өдгөөгөөс 6 жилийн өмнө хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тодруулбал Р.Онон 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шүүгдэж байв.

Улмаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2019 онд АТГ-аас Авлигын эсрэг хуулийг үндэслэн прокурорын байгууллагатай хамтарч, шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээр гаргуулсан юм.

-Р.ОНОН УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛОО ТӨЛӨХГҮЙ ГЭЖ ШҮҮХДСЭН Ч ЯЛАГДЛАА-

Тиймээс төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргасан байдаг.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх юм. Өөрөөр хэлбэл Р.Ононг улсад учруулсан гэх хохирлыг төлөх ёсгүй гэж шийдсэн байна. Харин Давж заалдах шатны шүүхээс хэргийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хрээгсэхгүй болгосон байдаг.

Тэгвэл Р.Онон өмгөөлөгчөөрөө дамжуулж дахин гомдол гаргасан боловч өчигдөр Дээд шүүхээр эл хэргийг хэлэлцээд түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой хэмээн үзлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөрөнгийг нь шууд хурааж аваад торгууль тавиад ял өгч байж иймэрхүү хэргүүд багасах байх даа

Зочин
Зочин

Хөрөнгийг нь шууд хураах хэрэгтэй. ЭНд шүүх бас хуйвалдсан нь ил байна . ЭНэ шүүхийн авилгатай хатуу тэмцэхгүй бол монголд луйварчид, хулгай нар улам өөгшин галзуурч байна шүү. ЭНэ УИХ -ынхан зүгээр хараад сууж болохгүй, шүүхчиддээ хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин

Харваас шуук нөхөр бна бас ичих булчирхай ч алга энэ луйварчдыг яах вэ төр нь өөрсдөа луйварчин болхоор дийлэхгүйнээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хараад л мэдчихдэг мундаг гар байна. Цагдаад ажиллаач

zochin
zochin

Xorongiig huraax yostoi.

Зочин
Зочин

хөрөнгө хураахгүйгээр иым асуудал рэзээ ч засрахгүй

Зочин
Зочин

МАН АН ын суганы үс бөгсний алчуур ууд хулгай луйвар аар цэцэглэж байна дөө. Намын дарга нэртэй новш нь бүр эвлэрсэн

Zochin
Zochin

Adil heregtei zarim neg nohduud bas bdag daa..

Ариунаа
Ариунаа

Хужль бусаар хөрөнгөжсөн албан хаагчдын хөрөнгийг үнэхээр шударгаар хураан ввдаг бол мөн ч олон хүн хамрагдандаа.тэр бүгдийг нь олж илрүүлээсэй улсын санхүү ч сэргэж магад

Нямдорж
Нямдорж

Онон бол их сайн хүн шүү

Зочин
Зочин

hulmastai us chini ayah ni be

Зочин
Зочин

hulmastai us chini ayah ni be

Зочинэрка
Зочинэрка

Odoo yay geheb torno hulgaich hudalch hun amini heregtneer duuren b.had ene metiin hulgaichuud ichehgui shuuhthne zob iim hendch heregui maluudiig ahij ur udmaarna tord ajiluulj bolohgui tegbel jaahan tor zasag chni zasrna

Зочин
Зочин

Автозамын удирдлагууд хяналт шалгалтынхан бүгд авилгачид....

Зочин
Зочин

buur davartsan

Холбоотой мэдээ

Back to top button