Нийгмийн
Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгодог болно

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос допингтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна.
Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг . Одооноос баяр наадмын үеэр өдрүүдэд цол олгохгүй. Зөвхөн батламж л олгоно. Тэгээд допингийн шинжилгээний хариу нь сөрөг гарч, допинг илрээгүй тохиолд л цол олгодог болно” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Илэрвэл нэг төрийн бус байгууллага нь шийдвэрийг хүчингүй болгоод барилдах эрхийг сэргээнэ бизээ