СПОРТ
790 км гүйсэн, 60 настай Ч.Цэгмидийг "Жуух бичиг"-ээр шагналаа

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Ч.Цэгмид энэ сарын 10-ны өдөр төрөлх нутгаасаа гарч, 790 км замыг туулан хоёр хоногийн өмнө нийслэлийнхээ төв талбайд хүрэлцэн ирлээ.
Өдгөө 60 настай тэрбээр 25 хоногийн турш өдөрт 30-40 км замыг туулсан юм. Ч.Цэгмидийн аялал амар байсангүй, хүчтэй салхи, усан бороо, аагим халуун өдөр түүний тэвчээрийг сорьсон гэх. Гэсэн ч тэр зорилгодоо хүрсэн.

Ч.Цэгмидийн энэ хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
Ч.Цэгмидтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ гүйх жаахан модноос гарчлаа
Чаавас даа. Өөр олигтой шагнал алга уу?