УЛС ТӨР

С.Энхболд: Багцын шинжилгээгээр ДОЛООН төрлийн хавдар оношилж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хорт хавдрын өвчлөл, өнөөдрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Цаг үеийн асуудлаарх асуултад С.Энхболд "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт жилд 60,8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Өмнө нь 20 тэрбум төгрөг байсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн байдаг. Насны бүлгээс хамаараад 6 багцад багцалж үзлэг оношлогоог хийж байгаа. Насны багцаас хамаараад 18-аас дээш насны хүмүүст 12-19 нэр төрлийн шинжилгээ хийж байна. Үүнд, 7 төрлийн хавдар оношлох, зүрх судасны өвчлөл, сахарын өвчнийг тодорхойлох шинжилгээ багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар манайх цусны зарим төрлийн хавдрыг эмчлэх боломжгүй байна. Мөн тархины гүнийн хавдрууд байгаа. Үүнд орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна.

Эмээлтийн махны асуудлын тухайд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт миний бие багтаад ажиллаж байгаа. Норм, стандартуудыг шинэчлэн тогтоож байна. Эмээлтэд дулааны аргаар боловсруулж буй мах бүгд гадагшаа экспортлогддог. Мөн энэ махаар хиам үйлдвэрлэх ямар ч боломжгүй байдаг юм байна лээ" гэлээ.

Мөн "Өнөөдрийн байдлаар 0-19 насны нийт 456 хүүхэд хорт хавдрын улмаас хяналтад байгаагийн 263 нь эрэгтэй, 193 нь эмэгтэй хүүхэд байна. 2017-2021 оны хооронд хавдрын улмаас гадаадад эмчлүүлсэн хүүхдийн тоо нийт 28 байгаа ба үүнээс 19 нь цусны цагаан эсийн хавдар, 5 нь тархи мэдрэлийн, 4 нь тунгалагийн булчирхайн хорт хавдар байна. Хавдрын хими эмчилгээ болон тулгамдсан асуудал хаврын эмчилгээнд мэс засал, туяа хими эмчилгээ, дархлаа болон байн эмчилгээ ордог. Манай улс тархай бутархай суурьшмал бүс нутагт байдаг. Үүнтэй холбоотой орон нутгаас оношлогдож байгаа өвчлөл ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож байна." гэж хэллээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button