ТАНИЛЦ: Хөгжлийн банкийг хянан шалгагчдыг томиллоо
Өнөөдөр /2022.06.07/ Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ дахь түр хороо хуралдсан. Хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолыг төслийг хэлэлцлээ. Улмаар хэлэлцэн дэмжиж, И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томилсон байна.
Тэднийг танилцуулъя.
Идэрийн Уянга
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1989 онд төрсөн. Нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. 2012 оноос хойш Монголбанканд хянан шалгагч, улсын байцаагчаар ажиллажээ.
Лувсандашийн Эрдэнэчулуун
Улаанбаатар хотод 1969 онд төрсөн.Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын аудитын арга зүй хариуцсан мэргэжилтэн. Банк, санхүүгийн байгууллага болон Үндэсний аудитын газарт ажиллажээ.
Тэд ямар үүрэг гүйцэтгэх вэ
Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардлах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.