УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар Ц.Шаравжамцыг чөлөөлнө

Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Энэ дагуу өнөөдрийн /2022.06.08/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг томилохоор болсон гэх мэдээлэл байна.
Д.Жаргалсайханы хувьд тийм ч нэр цэвэр нэгэн биш. “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн гэгддэг яриа бий. Тэд Монголын оюутны спортын холбооны удирдлагаар олон жил ажилласан. Тэрбээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа “Рио-2016”-ийн Монголын олимпын шигшээ багийн тамирчдын хувцас хэрэглэлийн аяны цүнхэнд чанаргүй цүнх шахсан асуудалд хүртэл нэр холбогдож байсан нэгэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 жил хийхдээ дорвитой юм юу хийв? Ажлаа хийдэггүй монголд ч бараг байдаггүй байсан хүн биз дээ?
Шаравжамцыг чөлөөлж чадах уу. Цаадах чинь Хүүрэлсүхийн хүн шдээ.
Ийм хүнд сурталтай нямбатай байхгүй юу
Өгөхгүй юугаа хүлээгээд байгаа юм бэ
Зөв. Сайн байна. "Аяганы алагаас адууны алаг дээрээ" гэдэг дээ.
Ухамсартайгаар залуу мэрэгжилтэй боловсон хүчинд ажлаа хүлээлгэн өгдөг нь ёс суртахууны соёлтойн шинж шүү
Халж солих гээд л байсын
Зөв,хийж чадахгүй бол зайгаа тавих хэрэгтэй
Сургууль номгүй хүн энэ их өндөрлөгт хүрдэг МАН ын буян бх даа
Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө гэнээ х.х юма олж ядсан төр засаг вэ шууд ажилласан нь хал
Асуудлын гол нь: Молом Монгол хэл, хууль журам мэдэхгүй байхад Олимпийн хорооноос эсвэл аль нэг холбогдох байгууллагаас хэл сураггүй холбоо барихгүй хог дээр хаясан мэт алга болчихоод тайлбар өгөөгүй, нэмээд хэвлэл мэдээлэлээр байр машин мөнгө өгсөн гэж худлаа шуураад байхаар л надаа юм өгөөгүй гэж байна. Тэглээ ч орчуулга дээр гуйвуулсан худлаа юм ажиглагдсан . Бусдад нь улсаас биш ч гэсэн байр шагнал өгч, үдэшлэг хүлээн авалт найр наадам зохион байгуулсанаа төрийн томчууд нь Зандан шатараас эхлээд оччихсон байхаар хэнд ч муухай ялгаварлан гадуурхалт шиг санагдна!!!
Хийж гийгүүлсэн юмгүй энэ гонзгойг чөлөөлөх нь зөв байх харин оронд шунал тачаал багатай ажил сайжруулах хүн тавиасай.