УЛС ТӨР

Хоёр сайдын хариулахаас зугтсан АСУУЛТ

Засгийн газар өнөөдөр /2022.06.08/ ээлжит хуралдаанаа хийж, гаргасан зарим шийдвэрүүдээ танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар муудсан махны асуудал хэлэлцсэн нь анхаарал татсан юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Дулааны мах боловсруулах үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байна. Эдгээр 16 компани шаардлага хангахгүй байна гэсэн үг" хэмээсэн.

Улмаар Шадар сайдаас сэтгүүлчид "Эдгээр 31 компанийн хэд нь гадаадын буюу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай юм бэ?" гэх асуултыг асуув.

Гэвч Шадар сайд эл асуултад хариулалгүй тойруулсаар дахин асуухад хүргэсэн. Улмаар хоёр удаа асуусны дараа "З.Мэндсайхан сайд хариулна" хэмээн микрофоноо шилжүүлэв. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ч хариулахгүй байсаар "Дулааны аргаар мах боловсруулж БНХАУ руу гаргадаг 15 ААН бий. Үүний 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Дөрөв нь дотоодын ААН-үүд" хэмээсэн билээ.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ed nar ajlaa yer ni meddeg ymuu

Зочин
Зочин

Яаж мэдэхэв дээ

Зочин
Зочин

Өөрсдөө ажлааа сайн мэдэхгүй байгаа хүмүүст асуулт тулгарахаар яаж хариулахав дэээ

Зочин
Зочин

Юу хийж байгаа, Юу мэдэж байх ёстойгооо ямар үүрэг хүлээхээ мэддэггүй улс төрчид

Зочин
Зочин

Луйвар хийнэ гэхээс ажлаа мэддэг улс төрчид сувд шүүрэхтэй л адил болж байх шиг байна дөөө

Зочин
Зочин

Албан тушаал, мөнгө гэж гоё л гэж мэдэхээс эрхэлж мэдэхгүй бхөөө энэ ах нар муу нь л их сонсогддог

Зочин
Зочин

Юугаааа мэдхэвдэээ хөөрхий харвааас юу асуугаад байгааа юм болооо, Юу гэж хэлэх вэ гэээ л бодооштой

Зочин
Зочин

Учрахаа олохоон байсан өмхийрсөн улс төрчид яахаа мэдэхээ байвааа

Зочин
Зочин

Огцорцгоо

Зочин
Зочин

Энэ нөхдүүдэд ажил сонин биш, Мөнгө л чухал. Шархаа нөхөөд, ашигаа ахиухан хийх.

Холбоотой мэдээ

Back to top button