УЛС ТӨР

Г.Ёндон: "Эрдэнэс Монгол"-ын 200 гаруй ТУЗ-ийн гишүүнийг цомхотгож, 27 болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн /2022.06.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн шинэчлэл хийхээр болжээ. Улмаар тус компанийн харьяанд байдаг охин компаниудыг нь ТУЗ-гүй болгох аж.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ, “Эрдэнэс Монгол”-н охин компаниудын ТУЗ нь 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд төрийн байгууллагын газрын дарга, хэлтсийн дарга гэх мэт хүмүүс байдаг. Иймд бүх ТУЗ-ийг байхгүй болгож, нэг ТУЗ-аар удирдауулах болж байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй ТУЗ цомхотголд оруулж 27 болгоно.  

Мөн “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд "Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” үйлдвэрийг нэмж оруулсан. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэмсэн. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэж, холдинг хэлбэртэй болж ирсэн" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

200 ТУЗ байдаг шүү. Ажлааа хийж чадахгүй бгаа ТУЗ-ыг багасгах нь маш зөвөөө

Зочин
Зочин

Цөөхөн байх тусмааа чанартай цөөлөх нь зөв2

Зочин
Зочин

27 Болгоход хангалтай ээ. Архайсан бааахан ажлаа хийж чаддаггүй юмаааар яааадийн энэ нь зөвөөө

Зочин
Зочин

Сайхан цөөлж хувьсалт хийж бгаа юм бна дааа. Чанартай хэдхэн сайхан залуус энгийн иргэд биднээс аюааад ажлуулах хэрэгтэй шдэээ

Зочин
Зочин

Цөөхөн хэдэн час хийсэн сэтгэлтэй залуучуудаар хийлгээээ

Зочин
Зочин

Сэтгэлтэй залуус зөндөө байгааа шүүү

Зочин
Зочин

гүй ээ тээд болгоочдээ хурдан

Холбоотой мэдээ

Back to top button