ЭДИЙН ЗАСАГ

"Petro Matad" компанийн Дорнод аймагт хийсэн өрөмдлөгөөр газрын тосны нөөц илэрчээ

Дорнод аймгийн нутаг дахь 20-р талбайд "Цэн тогоруу - I” цооногийн өрөмдлөгийг Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй "Petro Matad” компани эхлүүлээд байсан. Тэгвэл өрөмдлөгийн хариу эерэг гарч, газрын тосны нөөц илэрчээ.

Өрөмдлөгийг 2950 метр гүнд явуулсан бөгөөд илрүүлээд буй уг нөөцийг тодруулбал 77 метрийн интервалийг хамрах, 22 метрийн зузаантай гурван бүс байгаа юм байна. Үүний өмнө 21-р талбайгаас мөн төстэй нөөц илрүүлсэн тухай "Petro Matad” компани мэдэгдэж байсан.

Тус компани одоо дараачийн цооногт өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө бэлдэж байна. Дээрх мэдээлэл түгсний дараа "Petro Matad”-ын Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 7.5 хувиар өсөж, 8.22 пенст хүрчээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button