ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийд зэсийн хомсдол үүсэж, үнэ 0.3 хувиар өслөө

Олон улсын зэсийн судалгааны групп дэлхийн хэмжээнд энэ оны нэгдүгээр хагасын байдлаар 220 мянган тонн зэсийн хомсдол үүссэн тухай мэдээллээ. Дурьдсан хугацаанд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл нэг орчим хувиар бууран 11.74 сая тоннд хүрээд байгаа юм.

Зэсийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг Индонез, Чили улсуудын олборлолт багассан нь ийм үр дүн бий болоход нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Харин Австрали, Хятад, Монгол улсын борлуулалт эсрэгээрээ өссөн гэж мэдэгдэж буй. Конго, Замби улсын олборлолт өөрчлөгдөөгүй.

Зөвхөн олборлолтоос гадна улс орнуудын цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ буурсан явдал томоохон нөлөө үзүүлж байна. Тодруулбал, энэ оны эхний хагасын байдлаар цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ нэг орчим хувиар буурч, 11.96 сая тоннд хүрсэн байна.

Зэсийн хомсдол үүссэн тухай мэдээлэл цацагдсаны дараа Лондонгийн Металын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металын үнэ 0.3 хувиар өссөн. Энэ нь тонн тутамд 5794 ам.доллар гэсэн үг. Мөн Шанхайн фьючерсийн бирж дээрх үнэлгээ 0.2 хувиар өссөн ба, тонн тутамд 47 120 юань (6633.44 ам.доллар) хүрсэн байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button