УИХ-д нэр дэвшихээр тойрог усалж буй МАН-ЫН ЗАЛУУС

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж, тойрог усалж буй МАН-ын зарим залуусын талаарх мэдээллийг сэргээн нийтлэв.
НЭГ: ШИЛЭН Б.ЦОГТГЭРЭЛ СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭР ДЭВШИХЭЭР ҮСЧНИЙ ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН
Твиттерийн жиргээнээс дэд сайдын албан тушаалд хүртлээ нам дагаж “томорсон” хүн бол Б.Цогтгэрэл билээ. Тэрбээр 2012-2016 онд МАН-ыг сөрөг хүчин байх үед намын бүлгийн ажлын албанд зүтгэж байсан түүхтэй. Тухайн үедээ АН-ынхны үрэлгэн зардлуудыг шилэн дансны онлайн системээс илчлэх ажлыг хийж, “Шилэн” автортой болсон нэгэн юм.
Цагтаа FM-ийн хөтлөгч явсан залуу 2016 оны сонгуулийн дараа МАН албан тушаалын бялуу хуваах үеэр Удирдах зөвлөлийн гишүүдийн хамгийн олон саналаар дэд сайдын албан тушаалд очсон байдаг. Гэвч Зам, тээврийн хөгжлийн яаман дээр болсон хүн амины хэргээс үүдэж, ажлаа өгсөн билээ.
Хэдий тийм ч Зам, тээврийн салбартаа нөлөөтэй хэвээр үлдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэх зөвшөөрөлтэйгээр төр төлөөлөх албан ёсны статусгүй мөртлөө “УБТЗ” ХХН-ийн монголын талын төлөөлөх эрхийг хэрэгжүүлж, эдүгээ Б.Энх-Амгалан сайдын зөвлөх нэртэйгээр МИАТ зэрэг томоохон компаниудад нөлөөлөл өндөртэй хэвээр байгаа юм.
Тэрбээр УИХ-ын сонгуульд өнөөгийн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын тойрог дээр Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр пиараа идэвхжүүлж эхлээд байна.
ХОЁР: МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН ГОВЬ-АЛТАЙД НЭР ДЭВШИНЭ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт нэр дэвшихээр тойргоо нэлээд эртнээс усалж эхэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ алтайн тойргийг хос морьтой болгох амлалтыг өгсөн юм. Үүгээр Д.Амарбаясгалангийн Говь-Алтайд нэр дэвших асуудал үндсэндээ тодорхой болсон билээ.
ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын сангуудаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүд нь их хэмжээний зээл авдаг. Тендер, төрийн ажлуудыг байнга хийдэг. Сонгуулийн үеэр намынхаа мөнгийг хамгийн их угаасан гэж яригддаг эл эрхмийг Алтай нутгийнхан хэрхэн хүлээн авахыг таашгүй. Говь-Алтай аймаг бүхэлдээ МАН-д элэгтэй учир УИХ-д нэр дэвших боломжит тойргоор нэрлэгддэг. Энэ түүнд давуу талыг олгож байгаа юм.
Тэрбээр ирэх сонгуулиар МАН-ын генсекийн хувиар гол ачааг нуруун дээрээ үүрэх учиртай. Энэ их ажлын хажуугаар өөрөө Говь-Алтайд нэр дэвшихээр гүйнэ гэсэн үг. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд ихээхэн нөлөөтэй, төрийн албан дээр ч хөлөө сайн бэлдсэн залуу генсек эдүгээ ээлжит бус сонгууль явуулах гол лоббиг гардан хийж буй.
Эдүгээ тэрбээр Говь-Алтай аймагт гарын бэлэг тарааж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсаар байгаа юм.
ГУРАВ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ЭРДЭНЭТЭД ДЭВШИХЭЭР ГОРИЛЖ БАЙНА
У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа Т.Аюурсайханы хүн гэгддэг Баянхонгорын угшилтай Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах болсон. Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргахаар яригдаж буй хариуцлагатай үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж буйгаараа онцлог юм.
Нэгэн үес МАН-ын шинэчлэлийн асуудлаар дуугарч, “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж явсан тэрээр ирэх сонгуулиар УИХ-д горилж буйгаа ил далд хэлбэрээр илэрхийлсээр ирсэн билээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшихээр намаасаа тойрог горилж байгаа аж.
“Эрдэнэт” ТӨҮГ тус хотод байрладгаас үүдээд, тойрог нь ямагт үнэ цэнэтэй байсаар ирсэн. Б.Ганхуягийн хувьд “Эрдэнэт”-ийн нутгийн зөвлөлөөр дамжуулан, энэ оноос “Эрдэнэт”-д нэлээд идэвхтэй ажиллаж байгаа билээ. Түүнийг намын нөхөд нь “Эрдэнэт” хотод ажилладаг тусгайлсан баг хүртэл бэлдсэн талаар ярьдаг.
ДӨРӨВ: ЗГХЭГ-ИЙН ДЭД ДАРГААС “ХУСАГДСАН” Б.БАТ-ЭРДЭНЭ
НАМЗХ-ны нэр бүхий залуус У.Хүрэлсүхийн танхим бүрдэхэд тодорхой албан тушаалуудад дэвшин томилогдсоны нэг нь Б.Бат-Эрдэнэ. МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан түүхтэй шавилхан залууг шууд ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй томоохон байгууллагуудыг хариуцуулсан байдаг.
Гэвч өнгөрсөн хавар ЗГХЭГ доторх дотоод асуудлаас үүдэн, ажлаа өгсөн юм. Хөшигний ард Б.Бат-Эрдэнийг “ЖДҮХС-гаас зээл авсан” гэж яригдсан нь ч бий. Албан ажлаа хийж байх хугацаандаа “Эрдэнэт” хотод хийж буй ажлаа тасралтгүй нүүр хуудсаараа дамжуулан танилцуулдаг байв.
Өөрийн нүүр хуудсан дээрээ афоримз бичих дуртай залуу намчин тэрбээр Эрдэнэтийн засаг дарга Л.Батлуттай ойрын харилцаатай. Тус хотод ахуйн зориулалтаар газар авч, барилгын ажил эхлүүлсэн нь АТГ-д шалгагдах нөхцөл болсон гэх мэдээлэл нам дотор нь явж буй.
Ямартай ч Эрдэнэтээс УИХ-д нэр дэвшихээр шулуудаж, танигдах ажлаа тасралтгүй хийж буй зүтгэлтэй эрхмээр Б.Бат-Эрдэнэ нэрлэгдэж байна.
ТАВ: НАМААСАА ХӨӨГДСӨН Ч УИХ-Д НЭР ДЭВШИХ ХҮСЛЭЭСЭЭ УХРААГҮЙ С.МӨНХЧУЛУУН
С.Мөнхчулууныг Нийслэлийн засаг даргад өрсөлдөж, НИТХ-аас олонхийн санал авч чадсанаар нь олон нийт мэдэх болсон.Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг даргаар батламжлахаас татгалзаж, улмаар дахин санал хураалтаар С.Амарсайхан ялалт байгуулсан билээ.
Тэрбээр эдүгээ Нийслэлийн 22-р тойргоос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд тойргоо супер “усалдаг” төлөөлөгчдийн тоонд багтдаг нэгэн юм. Олон нйтийн дунд явуулсан санал асуулгаар ч тэр, С.Мөнхчулуун харьцангуй нэр хүнд өндөртэй.
Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хассан ч УИХ-д бие даасан байдлаар нэр дэвшихээр зэхэж буй аж.
ЗУРГАА: ДЭД САЙД АСАН Б.ЭНХБАЯР ДОРНОДЫН ТОЙРГИЙГ ГОРИЛЖ ЯВНА
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг “Танхимын зарчмаар ажиллаж чаддаггүй” гэх нэрээр албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. МАН-ын ирээдүйтэй, чигч улс төрч болон төлөвших залуусын нэг гэгддэг Б.Энхбаяр Дорнод аймагт нэр дэвшихээр яригдаж буй.
Гэвч эцсийн байдлаар тойргийн асуудлаа шийдээгүй, боломжит гарцуудыг эрэлхийлж байгаа талаар ойрын хүрээллийнхэн нь ярьдаг. Томоохон хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож явсан Б.Энхбаярт МАН-ын өнөөгийн удирдлагууд тойрог өгнө гэхэд хэцүү.
Тойрог хуваарилах үеэр ямар шийдэл гарахыг хэлж мэдэхгүй ч намынхаа залуусыг төлөөлөх боломжит дүрээр нэрлэгдсэн хэвээр байна.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Амарбаясгалан бүтэхгүй нөхөр шүү. Дарга дагаж далжигнадаг. Иргэн хүнийг доромжилдог хулгайч
Энэ Амарбаясгалан бүтэхгүй нөхөр шүү. Дарга дагаж далжигнадаг. Иргэн хүнийг доромжилдог
ene dundaas enhbayr munhchuluun 2 gaigui zaluuchuud busad chini hetsuudee bugs doloogch garuuddaa
Ireedui hulgaich nar
daraagiin hulgaich batsaanuud bn
Munhchuluun bol toirogtoo helsendee hiideg. Iluu ch hiideg olon hund tus dem bolj chadsan mundag zaluu unelej bgaa amjilt
Сэлэм эргүүлж хар тамхи татдаг дүүгээ хүмүүжүүлж чадахгүй хүн улс орон удирдана гэж юу байхав. Сэтгэгдэл бичмгээд байгаа тэр хүндээ хэл
zaa amarbayasgalan devshih biz ddd. 2dugaar hun namiin. darvaan har busad n bol hudlaa biz ddd ganhuyag bol mingutei ner devhih biz ddd.
Munhchuluun mundag zaluu!!! Toirgoosoo toroitol garna da, harj l b gaarai!!!
Б.ЭНХБАЯР БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ УИХ СУУЖ ХУУЛЬ.БАТЛАЛЦАЖ БАЙХ ХҮН . МУНДАГ ЗАЛУУ ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙ САЙД МӨН. ДААНЧ МАНАЙ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРААД СУУСАН Ц.НЯМДОРЖООС АВХУУЛААД ДАРААД ДАЛДЛААД БАЙХ ЮМ. ДАРАВЧ ДАЛДАЙНА БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭЖ Б.ЭНХБАЯР ГЭЖ ЗАЛУУ НИЙГЭМД ТАНИГДААД ИРЭХЭЭР ТОДРООД ИРНЭ. Б. ЭНХБАЯР ТА СХД. 1-Р ХОРООЛОЛД НЭР ДЭВШЭЭД ИРЭЭЧ ТАНЫГ БИД 100% ДЭМЖЭЭД ӨГНӨ.
Ждүчин Амарбаясгалан хүний тойрог булааж аваад гарахгүй санасны гарз биз дээ.Сундуй гэж хүнээр туг тахих гэж байгаа залуу Оюун-Эрдэнэ энэ хоёр хүн гээ биз дээ. Хүнээ алдаж явах гэж .ХҮН ГЭДЭГ АМТААН ГЭЖ.
Энхбаяраас бусад нь нэг тийм нүдэнд хүйтэн залуус байна
УБТЗ-ыг самарсан Дарваан хар одоо больвол таарна.
яана даа хумуусээ? энэ ноход 2020 гараад л ирнэ.монголын минь ирээдуй энэ шуу дээ?!
Цогоо бол болж байнааа. Муугаар их хэлүүлдэг ч дуугай л ажлаа хийгээд явдаг сайн залуу.энэ бусдыгаа бодохнээ арай бодитой
Энхбаяраас бусад нь боловсролгуй луйварчид!
Munhchuluun Enhvayar 2 t itgrj
boloh zaluuchuud gej boddog shudraga mundag zaluus daa demjiji bna
Munhchuluun Enhvayar 2 bolj bainashvv demjneee
Munhchuluun Enhvayar 2 bolj bainashv
v demjneee
ЖДҮ-чин Говь-Алтай ирвэл хөөгөөд явуулаарай. Энэ нөхөрлөж явсан найз нараа араас нь хутаг шаадаг хөгийн хулгай ч шүү. Дарга нарын цүнх барьж бөгсийг сайн долоож байгаа гөлчгий байгаа юм даа.
Хамт нөхөрлөж явсан журмын нөхрөө шоронд хийсэн жудаггүй Амарбаясгалан хүрээд ирээ дүнгийн тавиад өгье
НОХОЙ САРМАГЧИН ЦОГТГЭРЭЛЭЭС ӨӨР ЛИДЭРҮҮД БАЙГАА ДАА.ЭРДЭНЭБАТ ГИШҮҮН ГАРААД ИРНЭ ДЭ.АРДЫН НАМ ЦОГТГЭРЭЛИЙГ ДЭВШҮҮЛЖ ОНИГОО БОЛОХ ВИИ ДЭЭ.НААД ЛАЛАРТ ЧИНЬ СЭЛЭНГЭ БАЙТУГАЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ДУРГҮЙ ШҮҮ
mongoliin ireeduig iim bie zasaj chadaagui zaluuchuudad ogch yawch bolohgui oor ondor hogjiltei gazar bolowsrol ezemshsen zondoo zaluuchuud baina enhbayaraas busad ni estoi hereggui burhan min Mongoliig min harj handaarai zow humuuseer udirduulj hairla odoohondoo oor handah zuil alga
mongoliin ireeduig iim bie zasaj chadaagui zaluuchuudad ogch yawch bolohgui oor ondor hogjiltei gazar bolowsrol ezemshsen zondoo zaluuchuud baina enhbayaraas busad ni estoi hereggui burhan min Mongoliig min harj handaarai zow humuuseer udirduulj hairla odoohondoo oor handah zuil alga
enhbayaraas busad ni estoi hereggui burhan min Mongoliig min harj handaarai zow humuuseer udirduulj hairla odoohondoo oor handah zuil alga
Propecia Depression Via Medic [url=http://cialibuy.com]cialis 5 mg best price usa[/url] Viagra 50 Ou 100
Can Men Use Womans Cialis Tadalis Sx Soft Competition [url=http://cialibuy.com]Cialis[/url] Ciproflaxin Acheter Frusemide
Levitra Bericht [url=http://viacialisns.com]buy cialis[/url] Viagra Wholesale China cialis Vendita Viagra Spedizione Veloce
Comprar Viagra Sin Receta En Valencia [url=http://buyciallisonline.com]online cialis[/url] Cialis Senza La Ricetta Buy Cialis Will Zithromax Treat A Uti
Is Keflex Doxycycline [url=http://abcialisnews.com]Buy Cialis[/url] Unicure Remedies Pvt Ltd generic cialis Pfizer Brand Viagra 100mg
Viagra O Similari http://abuycialisb.com - Cialis The Real Viagra On Line Non Perscripton cialis Achat De Cialis Forum
Compare Viagra Prices Uk http://ggenericcialisle.com - buy generic cialis online Cialis Levitra Ou Viagra En Ligne Buy Cialis Propecia Pharmacy
Inderalici 40 http://viacialisns.com/# - Buy Cialis Acheter Cialis Par Cheque cialis prices Cialis Vendita In Farmacia
Viagra Pfizer Achat En Aubervilliers http://buycialisuss.com - Buy Cialis Vendita Cialis Milano Buy Cialis Acyclovir No Script