Нийгмийн
ТОДРУУЛГА: Наадам үзэх жуулчдаас баримт, бичиг шаардах албан ёсны шийдвэр гараагүй

Цахим орчинд “Үндэсний их баяр наадам”-ын үйл ажиллагааг үзэх хүсэлтэй гадаадын жуулчид:
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/ зэрэг албан бичиг бүрдүүлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон мэйл хаяг руу явуулснаар тасалбар захиалга хийгдэнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Бид Нийслэлийн Аялал жуулчлалын газар луу холбогдон уг асуудлын талаар тодруулахад “Тийм шийдвэр албан ёсоор гараагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, наадмын комисс энэ жил гадаадын жуулчдаас шаардлагатай албан бичгийг бүрдүүлэн авч, тасалбар захиалга хийлгэх тухай хэлэлцэж байгаа” гэсэн хариуг өглөө.
Н. АНУДАРЬ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.