УЛС ТӨР

Л.Наранбаатар одоо МАК, “Монцемент”-ийг ч дампууруулах нь

“Будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчээр Л.Наранбаатар дотоодын цемент үйлдвэрлэгчдийн зах зээлд тэгш бус өрсөлдөөн бий болгох шийдвэр гаргалаа. Өнөөдөр нэг шуудай цемент дунджаар 25 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин Л.Наранбаатар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн цементийг 15 мянгаар зарна, үүнийг зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэв.

“Долоо хоног ажилдаа ирсэнгүй”, “Цемент тасалдаад удаж байхад шонхрын зураг постоллоо”, “Хувцаснаас нь байршил тогтоогч гарч ирсэн гэнэ” гэх мэтээр яригдаж буй Л.Наранбаатар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг эл албан тушаалд ирснээс хойш “Техникийн эвдрэл” гэдэг шалтгаанаар Хөтөлийн цемент тасарсан. Харин саяхнаас дахин үйлдвэрлэгдэж эхлээд байгаа юм.

Харин МАК, “Монцемент” зэрэг бусад цемент үйлдвэрлэгчид учир явдлаа нээлттэй ярьж байгаа. Тэд нэг шуудай цемент үйлдвэрлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, тээврийн зардал нэмэгдсэнийг учирладаг. Уут, баглаа боодол ч тасраад байгаа талаар ярьдаг. Ийм учраас аргагүйн эрхэнд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөснөө тайлбарладаг.

Гэвч төрийн мэдэлд очсон Хөтөлийн үйлдвэрийн цемент зах зээлээс хэт доогуур үнээр худалдаалагдаж эхлэхээр бусдынхаа эрэлтийг булаана. Ялангуяа төр хувийн хэвшлийн зах зээлийг эзэлнэ, булаана гэдэг буруу. Л.Наранбаатар өнөөдөр хэвлэлд ярихдаа “Бид Улаанбаатар хотын нийт хэрэглээний 40-50 хувьд нь нийлүүлэлт хийж, үнээ шуудайг нь 15 мянга болгоход нөгөө өндөр үнэтэй МАК, “Монцемент”-ийн цемент 25 мянгаас бууна” гэжээ.

Л.Наранбаатар уг нь эдийн засагч хүн. Даанч үеийн үед эрх ашигтнуудын цагаан хоолой болж, тал талд тархи угааж явсан гэгддэг сайнгүй нэртэй эдийн засагч. Хууль ёсны өв залгамжлагч нь байсаар байхад хүчээр төрд хураасан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн даргаар Л.Наранбаатарыг тавьсан нь Засгийн газрын алдаа байв. Даргаар оччихоод томилсон субъектээ ч тоохгүй, ажил хийдүүлж, дураар зоргоор аашилж эхэлсэн тул дэргэд нь ажил, үйлийг нь залгуулах “сахиул, тавиул”-ууд гаргаж өгсөн ч гэгдсэн.

Шоглож хэлэхэд тэр одоо МАК, “Монцемент”-ийг ч дампууруулах нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАК, Монцемент үнээ зохиомлоор нэмэгдүүлж байгаа шүү. Наранбаатар зөв ажиллаж байна. Түүнийг дэмжих хэрэгтэй.

Зочин
Зочин

Харин ч зөв шийдвэр боллоо худалдагсан сэтгүүлч нэртэй алл минь

Эрдэнэгэрэл
Эрдэнэгэрэл

Үнэ буулгасан хүн буруутан болохгүй шүү.

Зочин
Зочин

МАК энэ тэр нь яалт ч үгүй үнээ дагаад буулгах боллоо доо.

Зочин
Зочин

Зөв , зөв . Жинхэнэ цагаа олсон ажил хийлээ дээ ...

Зочин
Зочин

Далимдуулж өсгөсөн цементийн үнийг буулгах хэрэгтэй дээ хэт шуналтанууд хүмүүсийг шунахаар л бодно

Zochin
Zochin

Hiij chadaj bgaa yumiig yahiin sain bna sh de unen bol poporood alga bolchihgui l bol amjilt

Зочин
Зочин

Юу гэсэн үг вэ? Яахаараа Монголчууд дотооддоо үйлдвэр эрхлэхээр дэлхийн зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм бэ? Цементийн үнийг буулга. Үгүй бол хужаа цемент оруул. Даварцан муу олигархууд. Өөрсөддөө зориулж хууль батлан импортыг хааж байгаад, ард түмний хөрөнгөөр, улсын өр зээлээр үйлдвэр босгочихоод дараа нь иргэдийнхээ бөгсийг шулдаг гэнэ. Гайгүй байлгүй. Үхэж далд орцгоо.

Bidon
Bidon

Naad shoroogoo hyamdruulaach pizdaa nuudaa

Зочин
Зочин

Зөв эзэн нь гавьяат өгнө

Зочин
Зочин

Оймс урвагч Наранбаатар МОНГОЛ улсад байдаг ганц нүүрс угаах үйлдвэрийг дампуурласан цорын ганц монгол хүн. Одоо монголоо дампуурлах замд оруулав уу да

zochin
zochin

Naranbaatar zov bna. Toriin zohitsuulalt baihguigees huviin company-iuud durtai unee helj, duraa hureheer unee osgodog ym

Kolo
Kolo

Naranbaatariig hachin gej bodoj baisan. Odoo surhii yum gej bodoj ehellee.

Зочин
Зочин

Наранбат зөв л шийдвэр гаргаж үндэсний үйлдвэрлэл нэрийн дор 2хон компани монополь үнэ тогтоож барилгын салбарыг бүхэлд нь дарамталж байгаа нь үнэн
Зүй нь Хятадаас хямд цемент оруулж ирж үнийн өрсөлдөөнийг зах зээлийн жамаар тогтоох хэрэгтэй

Зочин
Зочин

Шал худлаа пязду

Иргэн
Иргэн

МАК, МОНПОЛИМЕТ ХХК ХОЁР УГ МАН- Н БУЯНД ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН БОЛСОН БАЙХ!!! ОДОО МАН-Н ЗАСГИЙН ГАЗРААС УЛС ТӨРИЙН ӨШӨӨ АВАХ НЭРИЙДЛЭЭР МОНГОЛЧУУДЫГ ЯГТУУЛАЖ ЯДРААЖ БОЛОХГҮЙ Л БАЙМААР ЮМ!!! ЦААНА НЬ МИЕ ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ МАН-АН- Н ЛУЙВАРЧИД ХӨГЖИЛИЙН БАНКААР БАРЬЦААЛАЖ БАЙГААГ МОНГОЛ ТҮМЭН МЭДЭЖ Л БАЙГАА ШҮҮ !!!

Зочин
Зочин

Busad tsementnii uildveruudiig ni turd avax uu bas.

Зочин
Зочин

Хүмүүс бие биенээ чимээгүйхэн алж байдаг гэж үнэн шшү, юу ч хийсэн бусдад таалагдахгүй тийм цаг үед бид амьдарч байна. Яамаар ч юм бэ дээ, тэгсэн ч таалагдахгүй, ингэсэн ч таалагдахгүй. Зөвхөн Наранбаатарын тухай биш ээ, бидний байгаа байдал ийм л байна

Зочин
Зочин

Маш сайн ажиллаж буй Наранбаатарт баяр хүргэе! Шуналын тулмууд, луйварчид дампуурах нь зөв.

ЗОЧИН
ЗОЧИН

Зах зээлийн бодит үнэ нь 15 к биш юм уу. Төрийнх байлаа гээд хэзээч ТӨҮГ ашиггүй наймааг хийж ард түмэнд буян болохгүй л дээ.

Зочмн
Зочмн

Зөв Наранбаатар зохиомол үнэнийг буулгаж бгаа дэмжиж бн аа

Зочин
Зочин

Өрсөлдөөн бол зах зээлийн эдийн засгийн харилцааны үндэс суурь, ард түмэн л хожино.

Зочин
Зочин

zuv shiidver gargaj 15000 hangalttai une

Зочинa odbayar
Зочинa odbayar

zuv shiidver bna

Зочин
Зочин

Төрийн нэрийн өмнөөс эсвэл төрөөс татаас өгч байвал монгол монголчууд дампуурнаа МОНГОЛЧУУД сөнөнөө.

Холбоотой мэдээ

Back to top button