“Шавж устгалд хариуцлагагүй хандсан Баян-Өлгий зэрэг аймгуудын удирдлагыг АТГ-т өгнө”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.07.05/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ орон даяар хийгдэж буй ойн шавж устгалын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ойн шавж тавдугаар сарын 10 орчмоос долдугаар сарын 10 хүртэл идэвхийлэн үрждэг. Шавжууд нь төрлөөсөө шалтгаалаад зарим нь 15 хоног, зарим нь 30 хоног амьдардаг. Иймд хор цацсанаас хойш дор хаяж 21 хоногийн дараа модод сэргэж эхэлдэг. Иймд хор цацаад л байдаг, үр дүн алга гэж зарим хүн харж байгаа байх.
Мөн ойн шавж устгалын чиглэлээр зар сурталчилгаанд нэг ч төгрөг зараагүйг мэдэгдэж байна. Энэ хүрээнд хамгийн өндөр зардал гарч байгаа нь онгоцны түрээс. Цаашид онцгой байдалд түшиглэсэн онгоцтой болох ёстой юу эсвэл хувийн компаниуд энэ чиглэлд өөр нөхцөлөөр ажиллах нь зөв үү гэхчлэн ярьж байна.
Шаардлагатай бол ҮАБЗ-өөр хортон шавжийн асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж харж байна.
Мөн байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрийг орон нутгийн удирдлага нь хортон шавж устгалд зарцуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл Баян-Өлгий аймаг байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрөөс нэг ч төгрөгийг энэ чиглэлд зарцуулаагүй байх жишээтэй. Энэ төлбөрийг өөр чиглэлд зарцуулсан, шавж устгал хийх санхүүжилт байхгүй гэх мэт тайлбар хэлсэн аймгийн удирдлагуудыг АТГ-т өгч, шалгуулна” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НЭГ БАЛАЙ ЮМ БАЙХ ЮМ АА ХАХА