Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 19 настай эрэгтэй тогтоол усанд живжээ

Наадмын өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон голын сав газраар их хэмжээний түр зуурын усархаг бороо орох тул богино хугацаанд голууд үерлэх магадлал өндөр байна.

Долоодугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нууранд 34 настай эрэгтэй Ширээт нуурын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авч аврах ажиллагааг эхлүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг гарчээ.

Мөн долоодугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Мянган машин”-ы захын дагуу Туул голын салаа тогтоол усанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дөрвөн хүний нэг нь живсэн харамсалтай явдал гарчээ. Амь насаа алдсан иргэн Э дөнгөж 19 настай байсан байна.

Тус өдрийн 18 цагийн орчимд 35 настай иргэн Э Архангай аймгийн Өгийнуурт хийлдэг завьтай хөвж яваад завь нь хөмөрч живжээ.

Гол усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж буй цаг агаарын энэ эрсдэлт нөхцөлтэй өдрүүдэд иргэд анхаарал болгоомжтой байж, үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 11, 2022 12:43

м�##�аа 19 настай эмэгтэй гэж байна мэдээгээ хар унш

Холбоотой мэдээ

Back to top button