НИЙГЭМ
Төв цэвэрлэх байгууламж гомдол гаргасан иргэдийг үйл ажиллагаатайгаа танилцуулна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийн талаарх оршин суугчдын гомдол 1111 дугаарт ирсний дагуу Цэвэрлэх байгууламжийн захиргаанаас арга хэмжээ зохион байгуулж, оршин суугчдад өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулах санал тавьжээ.
Төв цэвэрлэх байгууламжийн захиргаанаас "Эрхэл нуур" СӨХ-д хандаж 20 дугаар хорооны оршин суугчдад зарыг хүргэж, танилцах сонирхолтой иргэдийг зохион байгуулж, байгууллагаас автобус гаргаж өгөхөө мэдэгджээ.
Харин иргэд бид очиж танилцаад үнэр арилахгүй учраас ТЦБ иргэдийг аргацаахаа болих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮРЭН МОНГОЛД МИНЬ БАЙГАА ГАНЦ САЙХАН ФРАНЦ ДУХИ ЮМ ШҮҮ ЮУНДАА ГОМДДОГ ЮМ ТЭР Л САЙХАН ҮНЭР ТАНАРАА ҮНЭРТЭЭД БАЙЖ БАЙГААЧ АРИЛБАЛ ХЭЦҮҮДНЭ.