УЛС ТӨР

Д.Цогтбаатар: ҮХ-ийн 39.1 дэх заалт хэзээнээс хүчингүй болов. Ноцтой асуудал үүслээ

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг ХҮЧИНГҮЙ болгон шийдвэрлэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Үндсэн хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгоод Үндсэн хуулийнхаа үндсэн үзэл баримтлалтай нийцээгүй гэж үзсэн. Хэзээнээс энэ заалтыг хүчингүй болгож байна вэ. Энэ маш ноцтой асуудал. Учир нь үзэл баримтлалтайгаа нийцээгүй бол Үндсэн хууль батлагдсан мөчөөсөө нийцээгүй байж таарах гээд байна. Хэрэв тэр мөчөөсөө хүчингүй болж байгаа бол энэ хүчингүй заалтын дагуу байгуулагдаад үйл ажиллагаа нь явагдаад шийдвэр гаргаад байсан Засгийн газрын гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг асуудал эрхзүйн хувьд яригдана. ҮХЦ шийдвэр гаргасан мөчөөсөө энэ хууль хүчингүй болж байна гэвэл утгагүй. Хэзээ хүчингүй болсон бэ гэдэгт хариулахгүй бол хол явсан үр дагавартай асуудал гарч байна" хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Наймдугаар сарын 15-наас 39.1 гэсэн заалт хүчингүй болсон. Үндсэн хуулийн Цэц шийдвэр, тогтоол гаргаснаар хүчингүй болсон. Өмнө гарч байсан шийдвэрээ хэзээ ч хүчингүй болгож байгаагүй. Наймдугаар сарын 15-нд баталсан тогтоолоор хүчингүй болгож байгаа юм. Ямарваа нэг хэлбэрээр зөрчсөн гэсэн асуудлыг Үндсэн хуулийн Цэц ярих ёсгүй" хэмээв.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button