УЛС ТӨР

С.Одонтуяа: Цэцийн есөн гишүүн хариуцлага хүлээх ёстой

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай бүлгийн гишүүд зөв явья л гэж бодож байна. Хурдан шийдвэрлэх гээд улс орноо Үндсэн хуулийн хямрал руу чирч болохгүй. Сая "давхар дээл"-тэй байж болно гэж гаргачихаад 1996 оныхоо тогтоолыг одоо хүртэл хүчингүй болгоогүй байна шүү дээ. Цэцийн есөн гишүүн хариуцлага хүлээх ёстой. Бид яагаад тэдний алдааг дандаа засч байх ёстой юм бэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Хамгийн сүүлийн гаргасан шийдвэр бол саяын наймдугаар сарын 15-нд гаргалаа. 1996 оны тогтоолыг Цэц яагаад хүчингүй болгоогүйг би хэлж мэдэхгүй байна". хэмээн хариулав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийг шүүх эрх олгогдоогүй гэсэн ойлголттой байдаг" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 1996 онд ҮХЦ тогтоол гаргаагүй дүгнэлт гаргасан. Уншиж үзээд тайлбарлаад асуугаарай" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуучны 10-тын цагаан мөнгө шиг царайтай, өөрийнхөө ярьсаныг ч ойл годоггүй шал тэнэг авгай, дандаа л шалчиганаж байхаа болиоч !

Зочин
Зочин

Одонтуяа гишүүн зөв ярьжээ. Занданшатар, Нямаагийн Энхболд нар цэцийн шийдвэр буруу гэдгийг мэдэж байгаа ч ингэж ярих нь аймаар юмаа

Холбоотой мэдээ

Back to top button