УЛС ТӨР

ЧУУЛГАН: "Давхар дээл"-тэй холбоотой ҮХНӨ-ийг хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр "Давхар дээл"-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн 39.1 дэхь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.

Эл хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүссэн.

Эл шаардлагын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэсэн бөгөөд 14.30 цаг хүртэл Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хүлээсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нараас бусад нь орж ирээгүй байв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 болон түүнээс дээр гишүүнтэй байж хийдэг учиртай. Улмаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг орж ирснээр энэ тоо гүйцэж, хуралдаанаа эхлүүллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Африкийн хамгийн ядуу өлсгөлөн улс ч ийм дураараа 2,3 жил болоод л өөрчилж солиордоггүй байх.
Хариулах3өдөр

Зочин
Зочин

Үндсэн хуулийг ингэж гууль болтол өдрөөр өөрчил тоглосон хариугаа хэн нэгэн хүртэнэ. Тэдний бурхан өршөөг

Зочин
Зочин

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх цэцэд бхгүй

Холбоотой мэдээ

Back to top button