НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Өргөө" амаржих газрын ҮНЭН аль нь вэ, С.Энхболд сайд аа

Манай улс гарын таван хуруунд багтах эх, хүүхдийн амаржих газартай. Гэтэл тэр хэдхэн газраас нь хэл ам тасрахгүй, эхчүүд, үрсүүдийг хохироодог гэх хэл ам байнга гардаг болоод удаж байна.

Хоёр хоногийн өмнөөс "Өргөө" амаржих газрын захирлын хууль бус үйлдлийн талаар анх хэвлэлүүдээр мэдээлэл цацагдаж, түүнийг ажилчдын гомдлоор АТГ-т шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн юм. Гэтэл төд удалгүй тухайн захирал Ж.Энхцэцэг нэр бүхий хэвлэлийнхнийг дуудаж, өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн тайлбар тавьж, араас нь МҮЭХ, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийж, Ж.Энхцэцэгт хариуцлага тооцохгүй бол Эрүүл мэндийн сайдыг өөрөө огцрохыг шаардав.

Ар араасаа огцом өрнөлтэй үргэлжилсэн энэ үйл явдлууд нэг л зохиолтой явчихав уу гэж хардахад хүргэв. Сошиалаар өрнөсөн энэ мэдээллүүдийн араас Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргаж, Ж.Энхцэцэгийг өчигдөр орой ажлаас нь чөлөөлөх нь тэр.

Улмаар өнөөдөр Ж.Энхцэцэгийн хууль бус үйлдлүүдийг илчлэх гэсэн "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж, түүнийг халсан нь зөв байсан гэдгийг ойлгуулахыг зорив. Хэн нь үнэн, хэн нь худал ярьж, өөрийгөө өмөөрцгөөгөөд байгаа нь туйлын ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс болж иргэд, эмнэлгийн ажилчид, жирийн ээжүүд, хэвлэл мэдээллийнхэн талцаж, хэрэлдэж байх жишээтэй. Гэвч салбар яамнаас нь нүд балай, чих дүлий суусаар байна.

ЭМЯ, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг буруутгахаас өөрарга зам алга. МҮЭХ-ныхны хэлснээр энэ эмнэлгийн удирдлагын асуудал, ажилчид нь ажлаасаа гараад дуусаж байгаа гэх үймээнийг Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт аль тав, зургаан сарын өмнө мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн гэх. Улмаар сошиалаар сэвэгдэж эхлэнгүүт, өөрөө гарч ирж, ямар нэг тайлбар, хариуцлага, нотлох баримт ярихгүйгээр нэг эмнэлгийн захирлыг чөлөөлчихөж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тухайн захирлын ажил нь болохгүй байгаа гэсэн дүгнэлтүүд удаа дараа гарсан юм бол яагаад өмнө нь чөлөөлж болсонгүй вэ.

Бид энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Ж.Энхцэцэг захирлыг халах шийдвэрийг гэнэт гаргасан юм биш. Тус байгууллага дээр явцын шалгалтыг долоодугаар сараас хойш хийсэн. Шалгалтын үр дүнг харж байж гаргасан шийдвэр" гэх мэдээлэл өглөө. Ийнхүү сошиалын дуулианаар тушаал гаргадаг бас нэгэн сайд энэ эмх замбараагүй асуудлаараа өөрөө олны өмнө гарч, тайлбар хийж, цэгцлэхийг олон нийт шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2022 13:34

Ж.Энхцэцэг эмч монголын эх үрсийн эрүүл мэндийн төлөө, Өргөө амаржих газар байгаа идээ бээрийн өчүүхэн хэсгийг шахах гэж оролдсоны төлөө ажлаасаа чөлөөлөгдөж байна. Эх хүүхдийн эрүүл мэнд амь насны төлөө шударга бус зүйлтэй тэмцсэн хүн. Энэ хүнийг чөлөөлж байгаа С.Энхболд өөрөө огцор, одоо болсон. ЭМЯ битгий хэл сумын эмнэлэг удирдах чадваргүй хүн. Эхнэр Цолмон нь ЭМЯ-ны бүх тендерийг авсан. Өнөржарг�##� жинхэнэ дарамтлагч, адилхан эмч, сувилагч нарт дээрэлхүү, хүнийг ялгаж харьцдаг. Мэс заслын эмчилгээ хийлгэхээр шинжилгээгээ бүрдүүлээд очихоор заав�##� тэр эмчээр эхо хийлгэ гэж хувийн эмнэлгийн эмч зааж өгч явуулна. Гар харна шан харамж авна. Хүний өгсөн юмыг голно. Юун Өнөржарг�##� Энхцэцэг эмч хүний төлөө жинхэнэ эмч. Энхболд чи зүгээр огцор. Тэнэг мангар гэдгээ Энхболд чи өөрийнхөө хэлж ярьж байгаагаараа хүмүүст таниулсан.

Зочин
Зочин
10 сар 14, 2022 13:44

Ш.Алтантуяа захир�##�тай ЭХЭМҮТ - д Соронзонгууд зөндөө байна.Ажлын байрны дарамт шах�##�т, ажлын ача�##��##� их ажиллах хүнгүй болж байгаа.Мөн ц�##�ин гэж авах юмгүй хөдөлмөрийн хуулийн дагуу шөнийн цагийг 1,2%-иар боддоггүй, илүү цагийг дундаж ц�##�ингаас боддоггүй гэх мэт зөрчлүүд ихтэй. Ш�##�гах л хэрэгтэй аймшигтай газар юун Өргөө амаржих цаашаа шүү.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
10 сар 14, 2022 13:56

Би бүх төрийн байгууллагаар үйлчлүүлэх дургүй. Үргэлж л ялархсан зандарсан дээрэнгүй авирласан хүнд сурт�##�тай хүмүүсийн шигшмэл газар байдаг. Тэр энэ гэх юмгүй бүгд л хүний адаг болсон улс байдаг юм шиг. Гэхдээ төрийн �##�ба цэвэршиж төрийн жинхэнэ ёс зүйтэй �##�бан хаагчид гарч ирнэ гэдэгт итгэдэг.

Иргэн
Иргэн
10 сар 14, 2022 14:41

Энхболд сайдаа Өргөө амаржих газарт бас ямар амьтан аваачаад сэтэр зүүгээд тавьчихсан юм бэ.Зуугаад цус гаргана гээд хашгичиж байгаа хүн хэн бэ.Өргөдөл гаргасан хүмүүсийг мөрдөж мөшгөөд цус гарга гэсэн үүргийг та өгчээ гэж оылголоо зөв үү. Яаман дээрээс өргөдөл гаргасан хүмүүсийн нэрийг би авчихсан гээд нэг хүнийг үг хэлүүлэхгүй хашгичиж загнаад баына.Цагдаад байсан хүн гэхээр өргөдөл гаргасан гэж хүнийг дарамт�##�ж мөрдөн мөшгиж болдог юм уу.Яаман дээрээс нэрсийг нь мэдсэн гэж байгааг бодоход та дарамт�##�ж мөрдөх хүмүүсийн нэрийг гаргаж өгсөн юм бишүү.

Иргэн
Иргэн
10 сар 14, 2022 14:53
Reply to  Иргэн

Энхболд өөртэйгөө адилхан тийм л юм аваачиж тавина. Муу юманд гаршсан хүн. ЭМЯ-с мэдээлэл аваад зуугаад цус гаргадаг юм байна ш дээ.

Зочин
Зочин
10 сар 14, 2022 16:58

Цус гарах сайна, цусан өшөө болох боломжтой болно. 2ширхэг ямар хүн бол

ЭМС удирдлагыг дэмжигч админ
ЭМС удирдлагыг дэмжигч админ
10 сар 14, 2022 19:36

ЭМЯ сайд өөрийгээ хамга�##�сан шийдвэр гаргасан. Жил ирэх тутам хүний нөөц ц�##�ингаа нэмэгдүүлсээр байгаад эмнэлэг ача�##��##�аа дийлэхгүйд хүрсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр ямар ч шинэчлэлийг хийх боломжгүй . Энэ нүсэр бүтэц тогтолцоог сайд хийх зориг зүрх ч байхгүй. Харин удирдлага нь энэ шинэчлэлийг зоригтой эхлүүлсэний төлөө х�##�агдчихлаа. Одоо энэ шинэчлэлийг хэн хийх вэ?

Иргэн
Иргэн
10 сар 15, 2022 07:43

Зуусан хүнээ цус гаргана гэдэг хүн эх нялхсын газар ажиллана гэдэг аймшиг аймшиг.

Иргэн
Иргэн
10 сар 15, 2022 14:47

Энхцэцэг их шудрага л гэж өөрийгөө тодорхойлоод байна. Харин хэр зэрэг хүнлэг хүн бэ.Тэр авсан орлогч захир�##� гэх тэтгэврийн авгайг хараарай.Хүнтэй тэгж харьцдаг хүнийг зөв гэх үү..Хамт олноо шоронгийн гэмт хэрэгтнүүд гээд харчихсан.Мэргэжлийн ямар ч чиг баримжааагүй цагдаа авч ирээд орлогчоороо тавьчихаад эмч сувилагч нараа дарамт�##�ж байдаг.Ажлын байрны хүчирхийлэл дарамт гэж яг үүнийг хэлдэг юм.ХЭҮК- хамаатай асууд�##� энд яригдаж баына.Энхцэцэгт хариуцлага тооцох хэрэгтэй .

Зочин
Зочин
10 сар 15, 2022 21:04
Reply to  Иргэн

Бүсгүй хувийн эмнэлэгтэй биз дээ Энхцэцэг.

Зочин
Зочин
10 сар 15, 2022 19:50

Хувийн эмнэлэгтэй эмч нар улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэг рүүгээ зөөдөг биз дээ

Зочин
Зочин
10 сар 15, 2022 22:35

илүү цаг ажиллаад даргаа х�##�даг болсон юм уу, эмч нар нь мөнгө нэхээд загнаад , дуудахаар ирэхгүй, мэс заслаас гарсан хүнээ ортой нь булан тохой мөргүүлээд хамаа намайгүй л харьцдаг нь үнэншдэ, дарга нь тэг гэж тушаагаад бдаг юм уу

З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ
З-ХҮҮХЭДИЙН ЭЭЖ
10 сар 16, 2022 11:07

ЭНЭ ҮЭ-ХҮҮХЭН ХЭЗЭЭ ЯАЗААНЫ ЯЛЗАРСАН ШИНЖТЭЙ ХҮН ЮМАА!!! ИЙМ ЯЛЗАРСАН ГАЗАР 20-30-Н ЖИЛ АЖИЛСАН ГЭХЭЭР Ч АРГАГҮЙ Л ХҮНД ГАР БАЙХААС ЯААХАВ!!!

Эмч
Эмч
10 сар 16, 2022 16:55

Гадны оронд эмч хүн хэдэн ч эмнэлэгт ажиллах боломжтой. Гол нь ашиг сонирхолын зөрчилгүй байх. Чад�##�тай эмч хүн, хүнд тус болно, ингэснээр хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Монголд эмч хүн улс хувийн �##�ь ч эмнэлэгт ажилладаг зөвлөдөг байх эрхтэй, шаардлагатай, тэд тангараг өргөсөн эмч хүмүүс. Гол нь эмч нарийн хөдөлмөрийг шударгаар үнэлж, хөдөлмөрийн мөлжлөгөгүй ц�##�ин хөлс авдаг тогтолцоог бий болгож, чөлөөт зах зээлийн зарчимаар явах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ямар ч авилга, хээл хахууль байхгүй болно. Тэгвэл яаж ийм байд�##�д хүргэх ёстойг төр засаг бодлогоороо шийдвэрлэх, зөв тогтолцоог бий болгосноор энэ байд�##� хангагдана.

Холбоотой мэдээ

Back to top button