Дата: Энэ жил Сэлбэ голд 1.2 тэрбумын зургаан тендер зарласан ч Б.Цэцэгийн төсөл олдсонгүй

Иргэн Б.Цэцэг “Сэрүүн сэлбэ” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаараа өөрийн нүүр хуудаст мэдээлээд байна. Төслийн хүрээнд БНСУ-ын мэргэжилтнүүд ирж ажиллаад буцсан байна. Сэлбэ голын орчин тойрныг хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалтаар тохижуулна хэмээж буй.
Олон нийтийн зүгээс Б.Цэцэгийг тус төслийн хууль журмын дагуу шалгарч, хэрэгжүүлэхээр болсон эсэхийг сонирхож эхлээд байгаа юм.
Тэгвэл, тендер бүртгэлийн сангаас Нийслэлийн ЗДТГ-аас зарласан Сэлбэ голын агуулгатай тендерүүдийг шүүв. Ингэхэд “Сэрүүн сэлбэ” төсөл олдсонгүй.
Харин Сэлбэ гол орчмын бүтээн байгуулалттай холбоотой өөр зургаан тендер байна.
Үүнд:
- Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд 110 сая төгрөг /Нээсэн огноо 2022.10.03/
- Сэлбэ голын засвар тохижилтод 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.08.08/
- Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.27/
- Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.10/
- Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид дахин 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.10/
- Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.06/ багтаж байна.
Зургаан тендерийн нийт дүн нь 1.25 тэрбум төгрөг болж байна.
Дээрхээс харахад, зургаан тендерийн:
- Гурав нь ижил дүн, нэртэй мөртлөө өөр өөр огноонд дахин дахин зарлагдсан
- Хоёр нь ижил дүн, нэртэй мөртлөө мөн өөр огноонд дахин зарлагдсан онцлогтой байна.
Дээрх бүх тендерүүд материалаа хүлээн авч дууссан байна. Харин нэгийнх нь л шалгарсан байгууллагын мэдээлэл оржээ. Тодруулбал, 2022.08.08-нд нээгдсэн 500 сая төгрөгийн төсөвтэй тендерт “Гегетера тех” ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна.
Дахин тодотгоход, “Сэрүүн сэлбэ” төслийн тендер энд байхгүй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭГЭЭД ТЭР ШАЛГАРСАН ГАЗАР НЬ ЮУ ХИЙЦЭН ЮМ ХУДЛАА Л БААХАН МӨНГӨ ТУУХ ГЭЖ БАЙГАА БИЗ.ЦЭЦЭГИЙН ТӨСӨЛИЙГ ХУДЛАА ГАДУУРХАЖ ХАВ ДАРЖ БАЙХГҮЙ ЮУ МУУСАЙН АВИЛАГЧИНГУУД СОЛОНГОСУУД БОЛ ЯС ХИЙНЭ ЭНЭ ТАЛ ДЭЭР Ч ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС МОНГОЛЧУУДЫН ХИЙДЭГ ГЭДЭГ БОЛ ГОШНОГОНЫ ҮМХИЙ НҮХ ШҮҮ.ЦЭЦЭГИЙН ТӨСӨЛИЙГ ИХЭЭР ДЭМЖИЖ БАЙНА ТЭР ЧАДНАА
Хаха
Мөнгө иддэг арга бгаашд илрүүлээд гаргаад ирэх хүн л �##�га