УЛС ТӨР

Б.Пүрэвдорж гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан нарын картыг сугалж, санал үймүүлэв

Өнөөдрийн /2022.11.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлилж байна. Хуралдаанаар

     Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалт үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн Ж.Батсуурь гишүүний картыг сугалж, УИХ-ын даргад зэмлүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Б.Пүрэвдорж гишүүн хоёр гишүүний бүрэн эрхэд халдлаа. Өглөөний ирцээр явах ёстой. Картаа сугалах эсэх нь тухайн гишүүний эрх. Бичлэгийг нь хийж аваарай. Ц.Туваан гишүүний картыг ч бас сугалсан. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. ҮХЦ дээр очвол ҮХ зөрчсөн үйлдэл болно" хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Давхар дээлтэй УИХ-ын гишүүд чинь сайдаа хийгээд хуралд суухгүй байна" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Б.Пүрэвдорж гишүүн битгий санал үймүүлээд бай" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орк сэтгэхүйтэй новшнууд шүү ан гэж

Зочин
Зочин

Энэ хурлын дарга гэж үнэн оромцог болсон м�##� байна. Хур�##�д нь гишүүд нь суудаг юмуу арчаагүй царайлсан новш гэж

Холбоотой мэдээ

Back to top button