Нийгэм мэдээ
Хүүхэд өргөж авсан аавд 4-6 сарын цалинтай чөлөө олгоно

“Оюу толгой” ХХК гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авч буй ажилчдадаа зориулан 4-6 сарын цалинтай чөлөөг олгодог.
Энэ нь ажилчид гэр бүлдээ, үр хүүхдэдээ илүү их цаг зав зарцуулах боломж олгож буй зохицуулалт бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сараас шинэ аавуудад олгох 18 долоо хоногийн цалинтай чөлөө хэрэгжиж эхэлжээ. Харин үүнээс өмнө амаржсан ээжүүдэд 6 сарын цалинтай чөлөө олгодог байжээ.
Шинэ зохицуулалтаар гэр бүлд нь хүүхэд мэндэлсэн эсвэл хүүхэд үрчилж авсан бол хүүхдээ хоёр нас хүртэл 18 долоо хоногийн цалинтай чөлөө авах боломжтой болжээ. Энэ зохицуулалтыг “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилчид эдлэх юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ямар гоё мэдээ вэ
Ene chin harin estoi bolj bna zow shvv
Аштай юу дааа
Сайхан мэдээ бна
Хүнийг ингэж ялгаж болохгүй ээ Оюутолгой