УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын дарга Д.Сумъяабазар LRT-тай болох мөрөөдлөө орхиогүй явна

Хотын мээр Д.Сумъяабазар ярианы сэдвээс гарч, царцсан LRT төслийг амилуулахаар дахин зүтгэх нь. Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллах үеэрээ LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагыг судлан, танилцсан байна.

Одоогоос бараг арваад сарын өмнө буюу 2022 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэгний төсөл эрх баригч намын бүлгийг хот хөдөөгөөр нь талцуулж хэрэлдүүлсэн билээ.

Бүр ажлын хэсэг байгуулсан ч, "Улаанбаатарт хэрэгтэй, хэрэггүй" хэмээн маргалдахаас хэтрэлгүй намжсан байдаг.

Маргааны гол бай нь санхүүгийн асуудал. Санхүүжилт дээр нь хамгийн их эсэргүүцсэн хүн бол одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэмээн чичилцгээсэн. Ярианы сэдэв ил халууны үед тэр сайн ч эсэргүүцэж дуугарсан нь бий.

Эхэндээ уг төслийн 50 хувьд Засгийн газар баталгаа гаргавал БНХАУ-ын талаас санхүүжилтийн 85 хувийг нь зээлж болно гэх агуулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айчлалын үеэр анх хөндөгдсөн удаатай.

Улмаар санхүүжилт нь улстөрийн дэмжлэг авч чадаагүйгээс улбаалж, Д.Сумъяабазар бүх галыг өөртөө авахаар шийдвэрлэсэн байдаг.

Бүр тодруулбал, тэр "Засгийн газраар баталгаа гаргуулахаа больё, 2024 оны сонгуулиас өмнө ч амжуулахаа больё. УИХ-ын дэмжлэг ч хэрэггүй, харин санхүүгийн эрсдэлээ нийслэл бүрэн хүлээе" гэсэн байр суурь өвөртөлж явсан.

Тэгэхээр Засгийн газрын баталгаа авахаас нэгэнтээ татгалзсан Хотын дарга Д.Сумъяабазар LRT төслөө өөрөө хөдөлгөх мөрөөдлөө орхиогүй яваа аж. Бөх хүний зоримог, махруу зангаар эл төслийг урагшлуулчхаасай, биелүүлчхээсэй гэсэн хүлээлт олон нийтэд байгааг ч дурдахад илүүдэхгүй биз ээ.

Үе үеийн хотын дарга, удирдлагуудын метротой болох, дүүжин тээвэр нэвтрүүлэх сүржин амлалтууд нэгээхэн ч ажил хэрэг болоогүй байгаа билээ л.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг махан толгой

Зочин
Зочин

Мөнгө идэх арга !!! Тэнэг бөхийг огцруулб�##� таарна

Зочин
Зочин

Хурдхан �######�аа эргүү фэ�####�

Зочин
Зочин

hoshnogonii nvh mini naad sanaagaa mart

Зочин
Зочин

Ха ха энэ луйварчид ажил хийлээ юу.

Зочин
Зочин

Зүгээр л нийтийн тээвэртээл анхаар. Яав�##� иргэдээ хүлээлнэхгүй байх вэ? нийтийн тээвэр тохилог, хурдан болбол хэн ч машин унаад түгжрээд зогсохын хүсэхгүй.

хүннү
хүннү

Манайд монорейл нь болно. Хамаг мөнгөө хулгайд �##�дсан бидэнд үүнээс өөр хямт юм олдохгүй ш дээ. Хотын даргын зөв. Цагаан сарын дараа ажлыг нь эхлүүл.

Зочин
Зочин

Ш�##� дэмий баахан зардлын нэмэр дээ. Дараа нь хүн суухгүй.

unshigchЗочин
unshigchЗочин

tertei tergui, ih mungu zarah yum bol gazar dooguur metro barih no manaih shig hiiten gazar ashigtai baimaar yum . ene ub hotiin ireedui mash burhegbolj bna shuu

Холбоотой мэдээ

Back to top button