Улс төрийн мэдээ

"Гишүүнээсээ түдгэлзэлгүйгээр шалгуулмаар байна"

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүргүүлээд буй. Эл асуудлыг яг одоо УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байгаа юм.

Хэрэв хэлэлцэн дэмжвэл асуудал УИХ-д шилжинэ. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн шалтгаан нь нүүрсний хулгайн гэх хэрэг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай болсон гэсэн үг.

Тэгвэл түдгэлзүүлэх саналтай гурван гишүүний нэг Н.Наранбаатар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Би түдгэлзэлгүйгээр шалгуулмаар байна. Хөгжлийн банкны хэргээр хэд хэдэн гишүүн бүрэн эрхэсээ түдгэлзэлгүй шалгуулж болж байгаа" хэмээжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Duraaraa muu uheer ve

Холбоотой мэдээ

Back to top button