Гадаад мэдээДЭЛХИЙ

"Merry christmas, Mr.Lawrence"-ийн зохиолч Сакамото нас баржээ

Японы нэрт хөгжмийн зохиолч, продюсер Рюүичи Сакамото 71 насандаа таалал төгслөө. Тэрээр 2014 онд анх улаан хоолойн хорт хавдраар оношлогдсон юм.

Өвчинтэйгөө тэмцэж, эмчилгээ нь үр дүнтэй байсан боловч удалгүй шулуун гэдэсний хорт хавдартай хэмээн оношлогдсон байна.

Тэрээр 2022 оны сүүлээр сүүлчийн тоглолтоо хийж, эрүүл мэндийнхээ талаар шүтэн бишрэгчиддээ мэдээлсэн юм.

Электрон поп урсгалын үндсийг тавьсан тэрээр хөгжмийн салбарт гоц нэгэн байсан бөгөөд "Yellow Magic" оркесторт ажиллаж байхдаа Грэмми, Оскар болон Бафтагаас шагнал хүртэж байсан юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button