Нийгэм мэдээ

Булган аймагт эзэнгүй машинаас хүлээстэй цогцос олджээ

Машины тээшнээс хүлүүлсэн байдалтай нас барсан эрэгтэй хүний цогцос олжээ.

Тодруулбал, Булган аймгийн Орхон сумд приус-11 маркийн автомашин хоёр хонож байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагаар аймгийн цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн очиж үзлэг хийжээ.

Ингэхэд уг автомашины тээшнээс эрэгтэй хүний цогцос хүлүүлсэн байдалтай олджээ. Шалгалтын явцад уг цогцсыг 62 настай Г болохыг тогтоосон бөгөөд автомашины улсын дугаарыг авч мөн тээшинд хийсэн байжээ.

Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүлүүлсэн цогцос гээч байдалтай гэдэг чинь өөр ойлголт

Холбоотой мэдээ

Back to top button