УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн гишүүний эхнэр ТНБД-ын үүргийг дөрвөн сар гүйцэтгэж байна

Энэ оны нэгдүгээс сарын 01-нээс "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан зургаан яамны ТНБД үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тодруулбал,

  1. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  2. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  4. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  5. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
  6. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

гэсэн албан тушаалуудад одоо хүртэл орны томилгоо хийгдээгүй байна. Зарим нь түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр С.Төгсдэлгэр ажиллаад өдгөө дөрвөн сарын нүүрийг үзэж байна.

Түүний хувьд 2021 оны долдугаар сард Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргаар томилогдож байв. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу тус ажилд томилогдсон гэгддэг.

С.Төгсдэлгэр нь 2016 онд А.Цогцэцэгийг сайд байх үед ажлаасаа чөлөөлөгдөж байсан түүхтэй. Улмаар шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орсон.

Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн болсныхоо дараа “С.Төгсдэлгэрийг яамныхаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилж, ТНБД-аа хянуулчих” гэх агуулгаар Т.Мөнхсайхан сайдад шахалт үзүүлсэн гэх яриа улс төрийн хүрээнд хөвөрч байв. Гэвч өнөөх нь гэдийсээр суусан гэсэн шуум хөвөрсөн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гэж бас нэг шуналын тулам бнаа эхнэрээ тэжээж чадахгүй бна уу типээ

Зочин
Зочин

Ичмээр юмааа, хаана байна нөгөө хамаарал бүхий этгээд нь төрд өндөр албан тушаал хашихгүй, тендерт оролцохгүй болгосон гээд л байсан биз дээ, энэ Чинбүрэн гэдэг хүнийг ХСҮТ-т байхад нь мундаг эмч юмуу гэж бодож байсан юм, гишүүн болонгуутаа нөгөө байдгуудын нэг болчихлоо хөөрхий, өөрийн итгэл үнэмшил, нэр төр гэж байдаггүй юм байх даа

Чангатөмөр
Чангатөмөр
Reply to  Зочин

Захирал байхдаа төслийн мөнгө хусаад АТГ-ын үүд хэд хоног сахисан боловч яаж ийгээд мултарсан байдаг Хамтрагчийн дүү нь улсын прокурорт алба хашдаг байсан гэх . Гадаад орнуудад урилгаар очиж мэс засал хийдэг гэж ярилцлага өгч байсан худлаа болж найз нь зочин судлаачаар Казахстанд нэг удаа очсон мэс засалд оролцоогүй гэж найз эмч нь тайлбар өгсөн байдаг .Худалч хулгайчдын нэг юм шиг байна лээ Нутгийн ах гэж Хүрэлсүхэд долигонож сагсуурч давхисаар байж сайд болсон .явцгүй нөхөрдөө

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

яахаараа гэр бүлийн албан тушаалтангууд байгаад байнаа зайлуулаач

Зочин
Зочин

Ямар болиар хар хүүрнүүд вэ ? Нэрнүүдээс нь харахад хоёулаа өвөрмонголуу ?

хахаха
хахаха

Чинбүрэнгийн эхнэр нь Лхагважав гэдэг хүн байдаг шүү дээ. мэдээлэлээ үнэн бодитой бичээчээ

Хөгшид
Хөгшид
Reply to  хахаха

Хуучин ав-гайг нь хэлээд бн

Хөгшид
Хөгшид

Чинбүрэн сайд болсноос хойш эрүүл мэндийн үйлчилгээ бүгд төлбөртэй болж, хөгшчүүл ч шүдээ маш үнэтэй авахуулдаг болсон ба харин сайд гуай өөрөө их баяжиж, хүрээлсэн хүмүүс нь бүгд дарга болцгоосон

Хөгшид
Хөгшид

Хуучин Ав-гай гаа албан тушаалд дэвшүүлэн зайлуулаад, шинэ залуу Ав-гай тайгаа хувийн эмнэлгээ төрөөс санхүүжүүлж баяжиж амьдарч бна, гэтэл хөгшид мөнгөгүйгээс өвдсөн шүдээ авахуулж чадахгүй, унахыг нь хүлээгээд өвдөөд явж бна

Зочин
Зочин

Сүхбаатарын үзэмчин

Холбоотой мэдээ

Back to top button