Улс төрийн мэдээ

Өнөөдөртөө багтаж шинэ сайд нар УИХ-д тангараг өргөнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.04.07/ хуралдаж, ХНХ-ын сайдад Х.Булгантуяа, Боомтын сайдад Б.Тулга нарыг дэмжээд байна.

Хуулийн дагуу, сайдыг томилох процесс Ерөнхий сайд захирамж гаргаснаар албаждаг. Тэгээд шууд УИХ-д танилцуулж, шинэ сайд нар тангараг өргөдөг.

Тэгвэл 17.30 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, шинэ сайд нартай танилцах юм байна. Өөрөөр хэлбэл Х.Булгантуяа, Б.Тулга нар тангараг өргөнө.

Х.Булгантуяа өмнө нь Боомтын сайдаар ажиллаж байсан. Тэгвэл ХНХ-ын сайд руу ийн шилжүүлэн томилж, оронд нь МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг дэмжсэн нь энэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Томилгоо, хариуцлага тооцох эрхгүй УИХ-д тангараг өргүүлдэг жүжигээ больчихооч .............................. балай юмнууд

Холбоотой мэдээ

Back to top button