СПОРТ
Х.Маралмаа өсвөрийн жүдочдийн Азийн цомд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Өсвөрийн жүдочдийн Азийн цомын тэмцээн Казахстаны Алматы хотод болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу тус тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болж аваргуудаа тодрууллаа.
Өнөөдрийн хүнд жингийн барилдаанд буюу эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд "Гүрү дожо" клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа алтан медаль хүртсэн байна.
Х.Маралмаа Казахстанд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд Узбекистаны Фотима Мусаева, Кыргызстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбайг тус тус ялж ийн түрүүлжээ.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл энхийг хүсье.
Mundag dvvdee bayar hvrgie. Hairtai shv