УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Муудалцаж шүүхдэлцсэн, маталцсан сайд ба ТНБД нар

Сайд ба ТНБД нарын хоорондын маргаан хууль шүүхийн байгууллага, бүр Засгийн газрын түвшинд хүртэл үргэлжилж буй мэдээллийг хүргэж байна.


Хамгийн эхнийх нь: Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл БА ТНБД асан Д.Очирбат нарын маргаан

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.

Д.Очирбатын хувьд ЭМЯ-ны ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж үзэн, бүтэн гурван жил шүүхдэж, бүх шатны шүүх дээр Д.Сарангэрэлийг ялсан байна. Тэгвэл гурван шатны шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тогтоол өнгөрөгч гуравдугаар сард гарсан байна.


Хоёр дахь нь: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БА ТНБД асан, бригадын генерал Х.Батбилэг

2020 оны наймдугаар сард буюу баяр наадмын үеэр хурдан морины үйлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар БХЯ-ны ТНБД-ын албан тушаалтай Х.Батбилэгийг АТГ-аас шалгаж буй тухай мэдээлэл цацагдсан. Улмаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг томилсон тухай ч дуулдсан. Д.Ганхуягт цэргийн дээд цол хүртээх зарлиг Ерөнхийлөгчөөр гаргуулжээ.

Гэвч Х.Батбилэг шүүхэд хандан анхан болон давж заалдах шатандаа ялж, буцаан томилогдох, нөхөн төлбөрүүдээ авах шийдвэрээ гардсан байна.


Гурав дахь нь: БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ БА ТНБД асан Э.Баттулга

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүйн улмаас ажлаас нь чөлөөлөх хүсэлт Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар Засгийн газрын /2023.03.15/ өдрийн хуралдаанаар БОАЖ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан билээ. Одоо Э.Баттулга шүүхийн байгууллагад хагдаагүй байгаа ч, сайдынхаа талаар буцаан Засгийн газарт гомдол мэдүүлээд байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

баттулгыг монголын төр ашиглах хэрэгтэй жинхэнэ төрийн хүн шүү

Зочин
Зочин

Энэ нэг намын нөхөд байж учраа олж чаддаггүй хаашаа нөхөд вэ? Сайдыг нь ч төрийн нарийнийг нь ч зайлуулар хэрэгтэй.

Зочин
Зочин

ТНБ даргыг ТАЗ шийдэх ёстой. Сайдад хамааралгүй байж л төрийн байгууллага тогтвортой ажиллана.

Холбоотой мэдээ

Back to top button