"Ажлын таван хоногийн нэгд зайнаас ажиллуулж байгаа эсэхийг шалгана, шаардана"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.12/ болж өндөрлөлөө.
Хуралдааны дараа салбарын сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр сэтгүүлч Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатараас тодруулга авлаа.
-Иргэн, ААН, төрийн байгууллагуудыг ажлын таван өдрийн нэгэнд нь зайнаас ажиллах зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнийг түгжрэл буурахад нөлөөлөх хүчин зүйл гэж үзжээ. Гэвч хэрэгжүүлэхгүй байна. Яам, агентлагууд өөрсдөө манлайлж, эхлүүлэх ёстой юм биш үү?
-Таны хэлдгээр дээрээс нь эхэлж хэлэхгүй бол болохгүй байгаа учраас л зөвлөмж гаргасан. Цар тахлын үед бид ийм зохион байгуулалтад орж чадаж л байсан. Нийт ажилчдынхаа гуравны нэгийг зайнаас зохион байгуулаад л. Хэдий зөвлөмж гэж байгаа боловч үр дүнг нь дүгнэнэ, шахаж шаардана. Төрийн ч, хувийн хэвшлийн ч байгууллагууд эхнээсээ хэрэгжүүлнэ, зөв шийдвэр гээд дэмжээд явж байгаа.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зссс, өөр юм бодож олооч Түгжрэлийн Сайд гуай.
Наадах чинь түгжрэлээс гарах шийдэл биш шүү.Ийм МЭДРЭЛ нөхөр төрийн алба хашиж байх гэж дээ.Наадуул чинь зайнаас ажиллах нэрээр хот хороо , захаар хэсээд алаад өгнө шүү дээ.Бүрч ТҮГЖРЭЛ ихсэнэ .. ХОШИН ШОГ ЯРИВАЛ бүр нэг өдөр гэрт нь хариулахгүй ажил дээрээ хоно гэсэн хууль гаргачих аа амар амар.
Иргэд гэрээр нь очиж үйлчлүүлэх гээд оруулчихвал яасан юм бэ.Ажлын таван өдөр нэртэй боловч 5 дахь очиход гадуур ажилтай бараг ирэхгүй байхаа гэдэг.
Хийх ажилгүй нэг бол амралт баяр ёслол гээд 1 жилд хэд хоног баярлаж амардаг билээ. Дээр дахиад 1 өдөр ажил хийхгүй гэртээ бай гэж хэлдэг ямар сонин сайд вэ? Нэртэйгээр бүгдээрээ амар гээд хэлчих яаж улс маань хөгжих юм бэ? Өөр арга чарга байхгүй сайд гэж худлаа дүр эсгээд худлаа яриад хэрэггүй больж үз.
Энэ амралт ,баяр , тэтгэмж чинь дэндэж байна.Ийм байхад Монгол улс яаж хөгжих юм бэ.Өндөр хөгжилд хүрсэн улс орнууд чинь өдөр шөнийн 24 цагт суух ч завгүй ажиллаж байж л хөгжилд хүрсэн гэдэг.Монголын төр засаг чинь улс орон ард түмнээ юуруу л түлхээд байна даа.
Ингэж түгжрэлийг бууруулахгүйдээ арай өөр арга хайсан нь дээр байхаа сайдаа.
Ажлын 4 хоногтой болвол яасын
Амралтын өдрийг нэмж ажлын 4 өдөртөө болохыг зах ын хүн шийддэг болох нь .нэг өдөр ажлаад түгжрэлгүй болж цалингаа бүрэн авъяа
Түгжрэл зүгээр гэртээ хэвтэж байгаад татвар төлөгчдийн мөнгийг цалин нэртэй авагчид олширно.
Уул нь зөв ажлаа ч хийгээд хүүхдээ ч хүмүүжүүлээд гэртээ байх нь.дэмжиж байна