Улс төрийн мэдээ

Сахал, хумс, хувцас хуульчилбал хүнгүй, хүчгүй төрийн албаны хүний нөөцийг ҮРГЭЭНЭ

Төрийн албан хаагчдын эрэгтэй нь сахлаа ургуулж, эмэгтэй нь хумс, үсээ будаж болохгүй, тийм зохицуулалт бүхий хууль батална хэмээсэн нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир. Тэрбээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Харин тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байна.

Хуулийн төслийг өдгөө холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байгаа.

Ц.Сандаг-Очир гишүүн iSee.mn сайтад өгсөн тодруулгадаа “Хувцас, имижийн тухай асуудлыг хуулиар биш дагалдах журмаар зохицуулна. Журам яаж гарах нь одоо тодорхойгүй. Харин хуулийн төслийн өөрийнх нь концепц бол төрийн албан хаагчийн ёс зүй. Төрийн албан хаагч гэхээр л иргэдийг тоодоггүй, хүндлэлгүй харьцдаг, утсаар ярьдаг, дээрэнгүй авирладаг байж болохгүй. Энэ хэрээр төрийн албаны нэр хүнд унасаар, иргэдийн итгэл суларсаар байна. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол ялаа авдаг, зөрчил гаргасан бол Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Харин ёс зүйн алдаа гаргасан бол энэ хуулиар хариуцлага хүлээдэг болно” гэж ярьжээ.

Урьдчилж ил ярьсан мэдээллээрээ бол зөвхөн харилцааны ёс зүй гэхээсээ өмсөх хувцас, хувь хүний баримтлах стиль имижийн асуудлыг ч холбогдох журмаар хайрцаглаж өгөх нь.

Атал нөгөө талд төрийн албаны хүний нөөц эрсдэлд орох хүлээлт буй.

Төрийн албан хаагчдын цалин бага, ажлын ачаалал ихээс болж, “Төрийн албанд ажилд оръё” гэх хүсэлтэй залуусын тоо багассанаас гадна өдгөө ажиллаж буй мэргэжилтнүүд нь ч амьдралын шаардлагаар гарах, хувийн хэвшил рүү шилжих хүсэлтэй болсон. Энэ нийгмийн асуудал болоод байгаа.

Мөн Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан хүрээндээ таван “Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албан дахь 11 төрлийн зөрчил бүхий хүмүүсийг чөлөөлөх шаардлага тавьсан. Энэ хүрээнд төрийн алба хүнгүйдэх, хүний нөөцгүй болох, чадамж буурах, эргээд боловсон хүчин хайх шаардлагатай болоод байгаа. Учир мэдэх хүмүүс “Дараа жилээс төрийн алба улам л хүнгүй болох нь” хэмээн ил далд ярилцсаар байна.

Яг ийм үес төрийн албан хаагчид гэхээр л цалин багатайн дээр сахлаа ч ургуулж, хумсаа ч, үсээ ч будаж болохгүйн дээр ямар хувцас өмсөж болох, болохгүйгээ заалгаж, бүр хуулийн хариуцлага хүлээдэг болоод ирвэл төрийн албанаас зугтагсдын урсгал улам л нэмэгдэж таарна.

Мэдээж төр төлөөлж буй хүмүүс тодорхой ёс зүй баримтлах учиртай, тэр хүрээндээ учиргүй ил задгай, чөлөөт стиль имиж бүрдүүлж, яам, агентлагийн албан оффист яваад байж болохгүй. Гэхдээ энэ нь хатуу хууль, журмаар биш байгууллагын дотоод соёлоор, үе үеийн залгамж холбоогоор, харилцаагаар, хувийн ёс зүйгээр, үзэл санаагаар бэлтгэгдэж явах учиртай. Тийм болохоос тэгж ч, ингэж ч болохгүй гээд байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан тогтолцооноосоо ухрах, коммунист дэглэмийг санагдуулах дүр зурагтай.

Төрийн алба хүнгүй, хүчгүй болох эрсдэлтэй энэ цаг үед хааж хорьсон, айлгасан агуулгатай хууль л битгий баталж орхиосой. Ялангуяа 20 жилийн дараа төрийн албыг нуруун дээрээ үүрэх шинэ залуу үеийнхэн хааж, хорьсон агуулгад л хамгийн тээршааж ханддаг төрөлх зан чанартай болсоор буйг санах нь зүйтэй билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа тэр төрийн албанд чинь хүний нөөцсөөд байх юм байхгүй. Цүнх баригчид, нутаг нугын, хамаатан садангийн сүлбээтэй ажил хийдэггүй нөхдүүд л бий.

Зочин
Зочин

Чанга дэг журам тогтоохоос яасан их айдаг юм бэ? Нэгэнт төрийн албанд өөрийн хүсэлтээр орж иргэдэд үйлчилэхээр тангараг өргөсөн албан хаагч нь мэдээж үсээ алаглуулан будаж болохгүй мөн сахал ургуулж болохгүй мөн хумсаа урт ургуулж болохгүй мөн пүүз жинсэн өмд цөмц өмсөж болохгүй мөн богино юбек өмсөж болохгүй цээж дэлэн хөхөө бараг ил гаргасан бариу давчуу цамц плаж өмсөж болохгүй гэх мэт заалтыг төрийн албан хаагчийн ёс зүйн хуульд тусгах хэрэгтэй.

Enebish.
Enebish.

Төрийн албаны стиль ,имиж гэдэг нь ЁС СУРТАХУУНЫ НЭГЭН ЗАРЧИМ БАЙХ ЁСТОЙ.ОФИСТ ӨМСӨХ ХУВЦАС, ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД ҮСЭЭ ЗАДГАЙ ТАВЬСАН, ХЭТ БОГИНО ПЛАТЬ, БАНЗАЛ ӨМССӨН БАЙХ НЬ ТӨРИЙН ХҮНИЙ ТӨРХИЙГ НҮДЭНД ТУСГАДАГГҮЙ. ЮМ.

Зочинcc
Зочинcc

hoid solongos

zochin
zochin

ene bol daranguilal bish, toriin ajiltanii yos zuin hem hemjees gej baih yostoi. haa ch tiim baidag. shar ustei, ulaan huvtsastai, mini yubak-tai huuhen gudamjindaa zogsoj baival deer baih. bas ter galiin ajiltnuud, hiliin shalganii humuus aimaar altadsan tsol temdegtei, tseregjsen ulsiin irged shig form umsuhiig boluilmaar bna. haaya niseh deer buuj yavahad aimaar sanagddag

Зочин
Зочин

Жаахан дэгтэй байхгүй бол монгол хэт задгайрчээ

Зочин
Зочин

Юмыг дандаа хэтрүүлж туйлширч байх юм. Төрийн албанд чадвартай мэдлэгтэй хэсэг нь ажиллахаа болиод 10-д жил болж байна

Зочин
Зочин

Төрийн албанд хүний нөөц гэж хэрэггүй. Учир нь хүний толгойгоор ажиллах ажил байхгүй. Хэнд хэрэггүй судалгаа, хэнд хэрэггүй хошногоны арчууранд хариу бичих, дээрээсээ ирсэн хэнд хэрэггүй цаасыг тараах, хэнд хэрэггүй сургалтанд суух ёёёёоооо вааа нохойох

Иргэн
Иргэн

Төрийн албан хаагчдад эмх цэгц, дэг журам, ёс суртахуун хамгийн их хэрэгтэй. Дараа нь хариуцлага, зөв хандлага, мэдлэг чадварыг нь шаардах ёстой. Замбараагүй сурчихсан хүмүүс төрийн албанаас явах нь зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button