Хөгжлийн банкны хэргээс "мултрагсад"

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын дүү Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал асан Б.Ринцэндорж нар Хөгжлийн банкны хэргээс мултарчээ.
Тодруулбал, Хөгжлийн банканд холбогдох тэдний хэргийг нь прокуророос АТГ-ын саналаар "тусгаарлаж" авч үлдсэн билээ. Улмаар одоо ч шүүхэд шилжүүлэхгүй байгаа юм. Ингэснээр яллагдагчаар татагдсан 83 өдгөө 80 болчхоод байгаа аж.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг хэргийг яагаад ийнхүү тусгаарлах болов гэдэг нь анхаарал татаж буй.
УИХ-ны гишүүн асан Ганбямбын хүү Г.Дөлгөөн, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ, Б.Ринцэндорж нар нь Төрийн банканд ажиллаж байхдаа тус банкны үйл ажиллагааг доголдуулсан зэрэг үндэслэлээр АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.
Тиймээс ч эл хэрэгт Хөгжлийн банкны хэргийг нэгтгэн шалгах үндэслэл бүхий шаардлага гарсан учир ийнхүү хэргийг тусгаарласан гэгдэж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНИЙ АРД МУРУЙ АМТ СОДБААТАР, ЖДҮС ИДЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТОЛГОЙЛОГЧ ХҮҮРЭНСҮХ НАР БАЙГАА ШҮҮ.ИЙМ Л ХУЛГАЙЧ ТӨРИЙН СЭНТИЙД ХАДАНД ГАРААД, ДААМ ГАРААД БАЙНАДААТҮМЭН ОЛОН МИНЬ
Оюун эрдэнээ чиний тэмцлийг иймэрхүү юмнууд мохоож бна. Үүнийг анхаараач
МАН болон АН хоёр байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Хулгайн нь улам боловсронгуй болно. Монголын баялага хэзээ дуусан тэр цагт цагаан захтай хулгайч нар Монголоос дүрвээд гарна. Тэр үед бид тусгаар тогтнолоо алдчихсан байна эсвэл бүх хөгжлийн процесс ямарч баялаггүй улс шиг хоосон газар нутаг дээр хөгжих гэж үйлээ үзнэ. Ийм л ирээдүй харагдаад бна даа.
Хөнжлийн банкныхан ч ялаас мултрахаа өдийд хийчихсэн байгаа
Шөлөнд үлдээсэн хэд л байгаа юм гэж Итгэлт баян шиг авч тайлбарлаж авч үлдчихээд дараа нь буцаагаад тавьчихна. Шүүгчид солиорчихоогүй л бол юу гэж Сод-Эрдэнээр оролдохов дээ.