УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ-т итгэх итгэл нурлаа : Т.Аюурсайхан, “Ажнай” нар гишүүн биш болсноос хоёр долоо хоногийн дараа нэгжив, зарлав

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь гуравдугаар сарын 30 буюу хоёр долоо хоногийн өмнө. УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцэж байхад Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гол шалтгаан нь нэгжлэг хэмээж байлаа. Өөрөөр хэлбэл нэгжлэг хийнэ гэдгээ тэр үед л УЕП зарлачихсан.

Гэтэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордонд суудаг байсан ажлынх нь өрөөнд болоод гэрт нь нэгжлэг хийлээ.

Нэгжлэг ч бас гэнэт болсонгүй. АТГ-ын ажилтнууд өөрсдөө л авсан болов уу гэмээр процессын үеийн зургууд дэлгэгдэж, бүх мэдээлэл урьдчилж түгэв. Тийм ч болохоор Төрийн ордноос гарч явахад нь сэтгүүлчид отож, “Ямар баримт материал хураасан бэ” гэж асуухдаа тулав.

Ер нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн сул, чөлөөтэй яваа цагт ажлын өрөө, гэрт нэгжлэг хийнэ гээд зарлачихвал ямар нэг арга бодох нь мэдээж. Өөрөөр хэлбэл, хэрвээ гэм буруутай бол түүнийг нь батлах, нотлох, хөтлөх бүх эд мөрийн баримтаа нэгжлэг орж ирэхээс өмнө устгана, эсвэл зөөнө, нууна.

Гэтэл манай АТГ ингэж ажиллаж байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс бүтэн хоёр долоо хоногийн дараа, юу олно, илрүүлнэ гэж ийн нэгжсэнийг гайхмаар. Тэгэх тэгэхдээ популизм хийж, өөрсдөө мэдээллээ анхлан задруулж, Твиттерт жиргүүлэх маягаар.

Хэрэв ийм жишгээр явбал нүүрсний хулгайн гэх хэрэгт төрийн өндөр албан тушаалтнуудыг үнэн мөнөөр, шударгаар шалгана, тогтооно гэхийн найдлага үгүй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жүжиг тоглоод байгаа юмуу хаашаа юм. Ямар ч тэнэг амьтан энэ олон сард нуухаа нуугаад, өгдөг авдагаа өгч аваад тохиролцдогоо тохиролцоод, зугатаалгахаа зугатаалгаад дуусалгүй дээ. Одоо худлаа баахан жүжиж байгаад шалгалаа. Юу ч идэж уугаагүй юм байна л гэж зарлана шүү дээ. Ойлгомжтой. Угаасаа Аюурсайхан Амарбаясгалаан хамтдаа унана шүү гээд занаад байсан биз дэ. Амарбаясгалан нь гөл наасан. Хахаха

Зочин
Зочин

Урьдчилж зарлаад нэг их реклам хийнэ дуракууд

Ardhvv
Ardhvv
Reply to  Зочин

Bi ed nariin orond baisan bol hottoi honind orson chono shig l bujignuulah baisan yum

Тогтох
Тогтох

Ёстой үнэн тэнэг биш бол баримтаа бариад л сууж байх юм гэнэ лөөлөөдөө барьж хорьж байгаад л жарайхайнуудаар туг тахиад боллоо гэх байхөө үнэндээ цүнх баригч нар нь хөлжчихсөн өмнөөс нь ял үүрхэд бэлэн байдаг байхдаа

ЗОЧИН
ЗОЧИН

Яг үнэндээ АЮУРСАЙХАН ХАР ЗАЛУУГИЙН БУЗАР ШУДРАГА, ДЭНДҮҮ ШҮҮМЖЛЭГЧ, БУРУУГИЙН ХАЖУУГААР ХЭЗЭЭ Ч ДУУГАЙ ӨНГӨРДӨГГҮЙ ШУДРАГААС ШУДРАГА ҮАДУУ БАЙСАН ОДОО Ч ТИЙМ ГЭЖ БОДОЖ БАЙНА ИТГЭЖ БАЙНА. АЮУРСАЙХАН ХЭЗЭЭ Ч ХЭНД Ч ДОЛИГНОХЫГ, ЗУСАРДАХЫГ, 2 НҮҮР ГАРГАХ , ЗАН ЁСТОЙ БАЙХГҮЙ МУУХАЙ БҮР ДЭНДҮҮ МУУХАЙ ШУДРАГА ЗАЛУУ ДАА. АЮУРСАЙХАНД ИТГЭЖ БАЙНА ИТГЭЖ БАЙНА МУНДАГ ШУДРАГА ЗАЛУУ ДАА

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Яг тийм тиймдээ ийм байдалд хүрлээ

зочин
зочин

ийм аргаар иргэдээ хуурч төөрөгдүүлж болох уу

Зочин ҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР, ЦӨХӨРМӨӨР ЭГДҮҮ ХҮРМ
Зочин ҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР, ЦӨХӨРМӨӨР ЭГДҮҮ ХҮРМ

ҮНЭХЭЭР ЖҮЖИГ. ТА НАР ЮМАА НУУГААДАХААРАЙ. БИД НЭГЖЛЭГ ХИЙНЭ ШҮҮ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ТОХИРОО ХИЙДЭГ БАЙНА. ТЭГЭЭД АТГ-ЫНХАН ҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАС ХАХУУЛЬ АВДАГ БОЛОЛТОЙ. ИЙМ ЖҮЖИГ ХҮСЭЭГҮЙ ШҮҮ АТГ-ЫН ДАШДАВАА БОЛОН ПРОКУРОР ГУАЙ.

зочин
зочин

жүжгийн зохиол нь дэндүү хогийн

Зочин
Зочин

Манай хуулийн байгууллага гэж хошин жүжиг л тоглодог болждээ

Холбоотой мэдээ

Back to top button